Чехийн шинэ Ерөнхийлөгч Петр Павел үүрэгт ажилдаа орлоо

ПРАГА. /CTK/. Өнгөрсөн нэгдүгээр сард Чехийн ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Петр Павел тангаргаа өргөж, үүрэгт ажилдаа орлоо. Түүний тангараг өргөх ёслол Прага шилтгээний Владиславын түүхэн танхимд болж, ёслолын ажиллагааг Чехийн телевизийн сувгууд шууд дамжуулжээ. 

 

 

П.Павел Үндсэн хууль дээр гараа тавин Чехийн парламентын хоёр танхимын депутатуудын өмнө Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн байна. Энэхүү ёслолын ажиллагаанд тус улсын улс төр, соёл, бизнесийн элитүүдийн төлөөлөгчид оролцжээ.

 

Тэдний дунд Чехийн өмнөх төрийн тэргүүн Милош Земан, мөн тус улсын Ерөнхийлөгч асан Вацлав Клаус, анхны Ерөнхийлөгч Вацлав Гавелын бэлэвсэн гэргий Дагмар Гавелова нар байв. Чехийн шинэ Ерөнхийлөгчийг тангаргаа өргөсний дараа түүнд хүндэтгэл үзүүлж их буугаар ёслолын буудлага буудуулсан байна. 

 

Үүний дараа П.Павел Владиславын танхимд цугласан олонд хандан, "Бүрэн эрхийнхээ эхний 100 хоногт хийх ажлынхаа төлөвлөгөөг удахгүй танилцуулна" хэмээн хэлээд илүү идэвхтэй Ерөнхийлөгч байх болно гэдгээ онцгойлон онцлон тэмдэглэжээ.

 

П.Павел мөн инфляц, төсвийн алдагдлыг бууруулахыг уриалж, төрийн нийгмийн бодлогын хүрээг өргөжүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. 

 

 

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)