Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Турк Улсад албан ёсны айлчлал хийнэ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолугийн урилгаар 2023 оны 3 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Энэ айлчлал нь Гадаад хэргийн сайд М.Чавушолугийн 2015 онд манай улсад хийсэн албан ёсны айлчлалын хариу айлчлал бөгөөд манай тал Гадаад харилцааны сайдын түвшинд 1992 оноос хойш буюу 31 жилийн дараа хэрэгжүүлж буй айлчлал юм.

Айлчлал нь БНТУ-тай дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээ, харилцан айлчлалын давтамжийг хадгалах, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, эдийн засаг, худалдаа болон бусад салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой. Мөн саяхан Туркийн зүүн өмнөд хэсэгт арван мужийг хамарсан хүчтэй газар хөдлөлтийн улмаас тулгарсан хүндрэл бэрхшээлтэй цаг үед туркийн ард иргэд, төр, засагтай Монгол Улс хамт байгааг нотлох юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (192.82.86.175)

    2023-03-11

    Зовж байгаа улсад дараа болж, айлчлал хийгээд байхдаа яадаг юм.