Угаарын хийн хордлого болон хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг хүргэж байна

Засгийн газрын 2022 оны 62 дугаар тогтоол болон Нийслэл, Дүүргийн Засаг даргын гаргасан холбогдох Захирамжийн хүрээнд Дүүргийн гэр хорооллын хороод буюу 9, 10, 11, 16, 20, 21, 22, 23, 29-р хорооны 9329 айл өрхөд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, шахмал түлш хэрэглэх болон учирч болох аливаа эрсдэлээс өөрсдийгөө болон гэр бүлээ хэрхэн хамгаалах талаарх зөвлөмж мэдээллийг хүргэн ажиллаж байна.

Дээрх ажил гуравдугаар сарын 06-ны өдрөөс эхэлсэн бөгөөд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Хороодын ажлын алба, Баянгол дүүргийн Цагдаагийн газар, “Тавантолгой Түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн алба хаагчид хамтран зохион байгуулж байгаа юм.

Мөн БГД-ийн ЗДТГ-аас Экологийн Цагдаагийн албатай хамтран орчны бохирдлоос сэргийлэх ажлын хүрээнд Хог хаягдлаас үүдэлтэй хөрсний бохирдлоос сэргийлэх талаарх зөвлөмж мэдээллийг иргэддээ давхар хүргүүлж мэдээлэл өгч байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)