Баянгол дүүргийн хүүхдийн төлөө зөвлөлийн ээлжит хурал боллоо

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд нийгмийн нөөц баялгийг дайчлах, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, холбогдох төрийн байгууллагад чиглэл, хуулийн этгээдэд зөвлөмж өгөх чиг үүрэг бүхий Баянгол дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөлийн ээлжит хурлыг 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр зохион байгууллаа.

Хурлыг Баянгол дүүргийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Ө.Сумъяабаатар удирдан явуулсан бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүд 87,5 хувийн ирцтэй оролцлоо.

Хурлын эхэнд Баянгол дүүргийн ГБХЗХ-ийн дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн ажлын албаны дарга Б.Даваажаргал Хүүхдийн төлөө зөвлөлийн 2022 оны ажлын хүрээнд хийгдсэн ажлын тайланг танилцуулсан. Энэ үеэр 2022 онд 13 чиглэлээр 52 арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлэн ажилласнаас 96 хувийн биелэлттэй хэрэгжсэн гэдгийг онцолсон юм.  

Мөн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Ө.Сумъяабаатар 2023 онд хүүхдийн эрхийг хангах, хөгжлийг дэмжих, соёл урлагаар дамжуулан хүүхдийг соён гэгээрүүлэх, олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд гишүүн бүр бодитой үүрэг, оролцоотойгоор ажиллахыг үүрэг  болгосноос гадна өмнөх жил хийж хэрэгжүүлж байсан ажлуудаа чанаржуулан хийх, шинээр хүүхдэд ээлтэй, аюулгүй, бодит  дэмжлэг үзүүлсэн дараах ажлуудыг хийхээр санал солилцлоо.

Ингэснээр 2023 онд:

  • ЕБС-ийн төгсөх ангийн 2120 хүүхдийг 2023-2024 оны хичээлийн жилд усан спортын сургалтад бүрэн хамруулах;
  • Төгсөх ангийн эрэгтэй сурагчдыг “Эх оронч” хөгжлийн хөтөлбөрт хамруулах;
  • ЕБС-иудын дунд “Хаврын баяр” урлагийн их наадмыг зохион байгуулах;
  • Цэцэрлэгүүдийн хашаанд хүүхдэд ээлтэй эко тоглоомын тоог нэмэгдүүлэх, шинээр бий болгох;
  • ЕБС-иудад эрүүл мэндийн хөгжлийн хөтөлбөр (нүд, шүд, чих)-ийг хэрэгжүүлэх;
  • Хүүхэд хамгаалагч” төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх;
  • Өсвөр насны хүүхдийг “Хөдөлмөрт бэлтгэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох” сургалтыг үргэлжлүүлэх;
  • ЕБС-ийн бага ангийн 5000 хүүхдүүд “Экологийн боловсрол” олгох ажлыг хэрэгжүүлэх;
  • Зорилтот бүлгийн хүүхдүүдийг Хүүхдийн зусланд амраах;
  • Аутизмтай хүүхдүүдийг усан бассейнд хамруулах хөгжлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх;
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг олон ажлыг хийхээр боллоо.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)