А.Адьяасүрэн: Хүүхдийн эрхийг хамгаалах хууль зүйн орчныг бүрдүүлэхийн тулд санаачилга гаргаж, эмэгтэй гишүүдээ уриалж ажиллах болно

Гурван настай бяцхан хүү ээжийнхээ хувийн харилцаатай эрд зодуулж, биеийн байдал маш хүнд ГССҮТ-д эмчлүүлж байгаа. Аймшигт хэрэг явдал болсноос хойш цагдаагийн байгууллагаас нэг удаа ерөнхий мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн.

Холбогдох байгууллага, төрийн түшээдээс хэн нь ч энэ кэйс дээр ганхийж дуугарсангүй өнөөдрийг хүргэв. Харин УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн энэ талаар нүүр номондоо бичиж, хаврын чуулганаар хүүхдийн асуудлаар санаачилгатай ажиллаж, бусдыгаа уриалахад мэдэгдэв. Тэрбээр "Сэтгэл хөндүүрлэж, өр өвдсөн өдрүүд өнгөрч байна. Ээж бүрийн, эх бүхний сэтгэл хямраасан мэдээг нийгмээрээ шүүж сууна.
Гуравдугаар сарын 15-наас Монгол Улсын Их хурлын Хаврын чуулган нээнэ. Энэ хаврын чуулганд Хүүхдийн эрхийг хамгаалах хууль зүйн орчныг бүрдүүлэхийн тулд санаачилга гаргаж, эмэгтэй гишүүдээ уриалж ажиллах болно. Монголын төр, Монгол Улсынхаа ирээдүй болсон бяцхан хүүхдүүдээ бодлогын хэмжээнд хамгаалах цаг хэдийн болсон.
Дэлхий дээр найман тэрбум хүн байхад таныг зориод ирсэн хүүхдээ хамгаалах нь ээж, аав таны ч бас үүрэг. Үүргээ ухамсарлаж хариуцлагатай байцгаая.
Өмнө та бидний мартсан олон олон тохиолдол, шархалсан олон бяцхан зүрх байгаа.
Дахин тийм тохиол бүү болог" хэмээлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)