“Ослын удирдлагын тогтолцоо-Хариу арга хэмжээ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа
- 2023-03-16
- Улаанбаатар
- 0
Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр өнөөдөр Баянгол дүүргийн ЗДТГ-ын удирдлагууд болон нийт ажилтан албан хаагчид мөн 34 хорооны Засаг дарга, харьяа байгууллагын удирдлагуудад “ОСЛЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО-ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, ард иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор ирэх тавдугаар сард зохион байгуулах “Стратегийн команд штабын сургууль”-ийн арга хэмжээний хүрээнд зохион байгуулж байгаа юм.
СУРГАЛТЫН ҮЕЭР
-
Мега буюу газар хөдлөлтийн гамшгийн нөлөө
-
Ослын үеийн удирдлагын систем
-
Гамшгийн үеийн хариу арга хэмжээний менежментийн тогтолцоо
-
Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төв
-
Ослын цар хүрээ, хүч хэрэгслийн хэрэгцээ шаардлага
-
Ослын үеийн удирдлага, хариуцсан дээд албан тушаалтны гүйцэтгэх үүрэг
-
Хариу арга хэмжээний хэмжээний менежментийн тогтолцоо
-
Ослын голомт дахь удирдагчийн гүйцэтгэх үүрэг
-
Ажиллагааны үед гарах хүндрэл зэрэг сэдвээр мэдээлэл өглөө.
Сэтгэгдэл (0)