Баянгол дүүрэгт 72 хүнсний дэлгүүрт нөөцийн мах худалдаалж байна
- 2023-03-17
- Улаанбаатар
- 0
Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор ХХААХҮЯ-аас 12 бэлтгэн нийлүүлэгч сонгон шалгаруулж, хаврын улирлын хэрэгцээнд зориулан 7858.9 тонн махны нөөц бэлтгэсэн.
Баянгол дүүргийн хүн амын махны хэрэгцээг хангах, үнийг тогтвортой байлгах зорилгын хүрээнд дүүргийн 1-34 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй 72 хүнсний дэлгүүрт 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нөөцийн мах худалдан борлуулж эхэллээ.
Баянгол дүүрэгт “Дөмөн-Эрдэнэ”, “Мах импекс”, “ХКҮ” “Агро нэгтгэл” зэрэг дөрвөн бэлтгэн нийлүүлэгч компани нөөцийн махны түгээлтийг хийж байна.
Тухайлбал,
“Агро нэгтгэл” ХХК
- 1, 2, 3, 4, 12, 14, 15, 16, 25, 26, 27, 31 дүгээр хороо
“Мах импекс” ХХК
-7, 8, 9, 10, 24, 19, 32 дугаар хороо
“ХКҮ” ХХК
-5, 6, 11, 20, 22, 23, 21, 28, 29, 30 дугаар хороо
“Дөмөн Эрдэнэ” ХХК
-17, 18, 33, 34 дүгээр хороонд түгээлт хийж байгаа юм.
ЖИЧ: Нөөцийн махны үнийг ХХААХҮЯ тогтоодог бөгөөд энэ жил үхрийн ястай мах 10700 төгрөг, хонины ястай мах 8600 төгрөг, ямааны ястай мах 6400 төгрөгөөр худалдан борлуулж байна.
Сэтгэгдэл (0)