БГД-ийн нутаг дэвсгэрт авто засвар, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжүүдэд сургалт зохион байгууллаа

Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн А/51 дугаартай захирамжийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт авто засвар, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжүүдэд дүүргийн ЗДТГ-ын Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс,  Баянгол дүүргийн Цагдаагийн газар, Татварын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс хамтран сургалт зохион байгуулав.

Авто засвар үйлчилгээний газруудад ангилал тогтоох шинэчилсэн журмын хэрэгжилт, авто үйлчилгээ, худалдаа эрхлэх зөвшөөрөл, тавигдах стандарт шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт тавих хамтарсан шалгалтыг 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулна.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)