Ши Жиньпин Путины урилгаар Москвад ирлээ. Тэдний уулзалтаас юу хүлээх вэ?

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2019 оноос хойш анх удаа Даваа гарагт Москвад хүрэлцэн ирлээ. Энэ нь бас ОХУ Украинд халдан довтолсноос хойшхи анхны айлчлал гэдгээрээ онцлог юм. БНХАУ-ын даргын айлчлал гурав хоног үргэлжилнэ.  ОХУ-ын Ерөнхийлөгчтэй хийх хэлэлцээрийн гол сэдвүүдийн нэг нь Украин байх юм.

Хятадын удирдагчийн хөлөглөсөн онгоц Москвагийн Внуково-2 нисэх буудалд Даваа гарагт газардсан бөгөөд хэлэлцээ мягмар гарагт эхлэнэ. Гэхдээ даваа гарагт албан бус боловч "Путин, Ши Жиньпин хоёрын хооронд маш чухал яриа санал солилцоо болно" гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэв.

Айлчлалын өмнөх өдөр Хятадын "Жэньминь Рибао" сонинд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины  нийтлэл, "Российская газета"-д Ши Жиньпиний нийтлэл нэгэн зэрэг нийтлэгджээ. 

"Улс орон бүр нийтлэг, иж бүрэн, хамтарсан, тогтвортой аюулгүй байдлын үзэл баримтлалыг удирдлага чиглэл болговол Украины хямралаас гарах оновчтой арга зам болох бөгөөд дэлхий дахин урт удаан энх тайван, бүх нийтийн аюулгүй байдалд хүрэх зам олдоно гэдэгт бид итгэлтэй байна" гэж Хятадын удирдагч бичжээ.

Харин Путин "Украинд болж буй үйл явдлууд"-тай холбоотой "тэнцвэртэй шугам"-ын талаар Бээжинд талархал илэрхийлж, "түүний үндэс суурь, бодит шалтгааныг ойлгосон"-д талархал илэрхийлээд, Орос улс "Украйнд болж буй үйл явдлуудыг улс төр-дипломат аргаар зохицуулахад нээлттэй" гэж нийтлэлдээ дурджээ. 

Шинжээчийн хэлснээр, хоёр улсын удирдагчид Украинаас гадна Оросын тоног төхөөрөмж, технологийн шийдлийг Хятадад нийлүүлэх талаар ярилцана.

Хятадын цэргийн техник, тухайлбал, цэргийн хэрэглээний материал, сум зэргийг нийлүүлэх эсэх нь тодорхойгүй байна. Тэгээд ч одоогоор фронтод ийм хэрэгцээ байхгүй" гэж шинжээч Габуев хэлэв.

"Ерөнхийдөө фронтын шугам хаашаа чиглэх нь Хятадад хамаагүй, баруун тийш 100 км, зүүн тийш 100 км, эсвэл Бахмут дээр хэний туг нь мандах нь тийм ч чухал биш. Тэдний хувьд энэ дайн Москвагийн одоогийн дэглэмийг сүйрүүлэхгүй байх нь чухал юм.Товчхондоо Москвад ардчилсан, барууны талыг баримтлагч засгийн газар байгуулахад хүргэхгүй байх явдал" гэж шинжээч үзжээ.

Москвад болох яриа хэлэлцээний үеэр эдийн засгийн томоохон багц хэлэлцээрүүд батлагдана. Тэдгээрийн аль нь олон нийтэд нээлттэй байхыг хэлж мэдэхгүй" гэж Габуев нэмж хэлэв. Тухайлбал, "Сибирийн хүч-2", Сковородино-Мохе нефтийн хоолойн өргөтгөл, үндэсний мөнгөн тэмдэгтээр худалдааг өргөжүүлэх гэх мэт.

Орос улс "Сибирийн хүч-2" хийн хоолойн талаар хэлэлцээр хийхийг хүсч байна гэж Bloomberg бичжээ. 2022 онд ОХУ-аас Хятадын эрчим хүчний импорт огцом өссөн гэжээ.

Эх сурвалж: ВВС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)