В.Путин: Хятадтай хийсэн хэлэлцээний үеэр “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийг нарийвчлан хэлэлцсэн

МОСКВА. /RIA Novosti/. Орос-Хятадын хэлэлцээний үеэр Монгол Улсын нутгаар дайруулан тавих “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн төслийг нарийвчлан хэлэлцсэн гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв. 

"Алс Дорнодын чиглэлээр хий нийлүүлэх тухай нэгдүгээр сард байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийг, мөн Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулан тавих “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийг хэрэгжүүлснээр цаашид Хятад руу Оросын байгалийн хийн экспорт нэмэгдэнэ. Бид энэ талаар дэлгэрэнгүй ярилцсан, Монголын талтай бүх тохиролцоонд хүрсэн, энэ хоолойгоор 50 тэрбум шоо метр хий экспортолно" гэж В.Путин Москвад төрийн айлчлал хийж буй БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгджээ.

Хий дамжуулах уг хоолойн тухай баримт бичигт гарын үсэг зурах бэлтгэл ажлыг аль болох хурдан дуусгахыг хоёр орны удирдагчид үүрэг болгосныг ОХУ-ын Шадар сайд Александр Новак сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. 

 

Түүний мэдээлснээр, “Сибирийн хүч-2” дамжуулах хоолойн асуудлыг В.Путин, Ши Жиньпин нар гуравдугаар сарын 21-нд цөөн болон өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хэлэлцээ хийх үеэрээ хэлэлцсэн байна. “Энэхүү төслийг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэсэн. Уг төсөл нь манай хоёр улсын эрчим хүчний хамтын ажиллагаанд маш чухал” гэж А.Новак онцолжээ. 

 

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (192.82.90.124)

    2023-03-27

    Оросууд Монгол улсын нутаг дээгүүр байгалийн хийн хоолой барихгүй учир нь Оросууд айхтар ба Монголчуудын янзыг үзэж байгаа юм. Тиймээс мангар Монголчууд аа, онгироод хэрэггүй!