Хотоос гарах товчоод цахимжсанаар тээврийн хэрэгсэл 2 секундэд нэвтэрч байна
- 2023-03-23
- Улаанбаатар
- 0
Олон улс, улсын чанартай авто замын хөдөлгөөний эрчим тэмдэглэлт өдрүүдээр эрс ихэсдэг. Тэгвэл өнгөрөгч сар шинийн баяраар мөн л ачаалал ихтэй байсан хэдий ч огт түгжрэл үүсээгүй байна.
Зам, тээврийн хөгжлийн яамнаас зорилт болгон хэрэгжүүлж буй Бүрэн цахимжсан, бүтээмжийг дээдэлж, хариуцлага үр дүнг тооцох ажлын хүрээнд хот тойрсон Төлбөр авах 5 цэг цахим болсонтой холбоотой юм.
Харин эрхэм жолооч та Төлбөр авах цэгээр шууд саадгүй нэвтрэх ба автомашин эзэмшигчийн бүртгэл дээр үүссэн төлбөрийн нэхэмжлэлийг доорх зааврын дагуу хурдан шуурхай, хуримтлагдсан өр, төлбөр үүсгэлгүй төлөх боломжтой.
ЭНЭ холбоосоор төлбөрөө төлөөрэй
Хувилбар 1
1. Roadpay.mn сайтруу орно.
2. Улсын дугаараа оруулж хайлт хийнэ.
3. Тээврийн хэрэгсэл эзэмшигч өөрийн регистрийн дугаарын сүүлийн 4 орны тоог оруулна.
5. Товчоодоор нэвтэрсэн нэхэмжлэл, огноо, аль товчоогоор нэвтэрсэн мэдээлэл гарч ирнэ.
6. Бүгдийг төлөх гэсэн сонголтыг сонгоно
7. Төлбөрийн сувгаа сонгож гүйлгээ хийж баталгаажуулна.
Хувилбар 2
1. И-баримт аппликешнрүүгээ орно.
2. Хялбар бүртгэл хэсгийг сонгож тээврийн хэрэгслийн улсын дугаараа бүртгүүлнэ.
3. Цаашид таны товчоодоор нэвтэрсэн төлбөрийг НӨАТ-ын буцаан олголтоос суутгана.
Сэтгэгдэл (0)