А.Энхзулыг УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын даргаар томилжээ

УИХ, түүний Тамгын газрын ил тод, нээлттэй байдлыг хангаж, үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй ажилладаг УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс нь газар болон өргөжжээ.

Тус газар нь дээрхээс гадна хууль, УИХ-ын бусад шийдвэрүүдийг төсөлд олон нийтийн саналыг авах, батлагдсан хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, иргэдэд парламентын боловсрол олгох, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг эрхлэн гаргах чиг үүргийг эрхлэн гүйцэтгэдэг юм.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийг даргын захирамжаар Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын даргаар А.Энхзулыг томилсон байна.

А.Энхзул нь 2010-2018 онд “25 дугаар суваг” телевизийн захирал, 2016-2018 онд Монголын телевизүүдийн Холбооны гүйцэтгэх захирал, 2018-2021 онд МАН-ын Хэвлэл мэдээллийн газрын дарга, 2021-2023 “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчаар ажиллаж байжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)