УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцэнэ
- 2023-03-30
- Улс төр
- 1
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10 цагаас эхэлнэ.
Хуралдаанаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх юм. УЕПГ-аас оруулж ирсэн саналын дагуу УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг өчигдөр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар хэлэлцэн, тэдгээр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналыг дэмжсэн юм. Мөн шийдвэртэй холбогдуулж УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, дээрх саналыг хүлээн авахаар тогтсон. Улмаар Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороо хуралдан, шийдвэрээ гаргасан юм.
Чуулганы өнөөдрийн хуралдаанаар энэхүү асуудлыг хаалттай горимоор хэлэлцэх ба эцсийн шийдвэр тэндээс гарна.
Сэтгэгдэл (1)
(192.82.90.124)
Монголын Барууны намынхан сонгуулийн кампанит ажлаа эхлүүлчихсэн.