Т.Бадамжунайг шилжүүлэн авах ажиллагаа явагдаж байна

Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “5Ш” ажиллагааг явуулж буй. Тэгвэл "Шувуу" ажиллагааны хүрээнд УИХ-ын гишүүн, сайд асан Т.Бадамжунайг Монголд авч ирэх хэлэлцээрийг яг одоо хийж байгаа аж.

Тодруулбал, эх сурвалжийн мэдээлж буйгаар Т.Бадамжунайг Филиппин улсын Сэбу хотын цагдаагийн газарт 30 хоногийн хугацаатай баривчлан саатуулаад байна. Түүнийг АТМ-аас мөнгө авч байхад нь ийнхүү баривчилж, байршлыг нь тогтоосон аж. Тэгвэл яг одоо АТГ-ын дэд дарга Г.Азжаргал болон Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболд тэргүүтэй хуулийн байгууллагынхан шилжүүлэн авах хэлэлцээрийг хийж байна.

Эргэн сануулахад, Т.Бадамжунай нь 2018 оны арванхоёрдугаар сарын эхээр автомашинаар хил давсан. Түүнээс хойш эх орондоо эргэж ирээгүй байгаа юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)