Сайд асан Т.Бадамжунайг эх оронд нь албадан авчирлаа

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунайг Монголд өнөөдөр авчирлаа.

Засгийн газрын таван "Ш" хөтөлбөрийн хүрээнд Филиппин улсад амьдарч байсан сайд асан Т.Бадамжунай 11:00 цагийн үед Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн.

Түүнийг Чингис хаан олон улсын нисэх буудалд буух үед цагдаагийн хамгаалалт гарч, Хууль зүйн сайд болон холбогдох албаныхан ажиллаж байна.

Түүний нэр интерполоор эрэн сурвалжилж, гадаад улсаас буцаан авчрах хүмүүсийн жагсаалтад багтсан юм.

Т.Бадамжунай нь 2018 онд Замын-Үүд боомтоор эх орноосоо гарсан байдаг.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Монгол (46.114.151.189)

    2023-04-05

    Араас нь олон хүн баригдана да. Нөгөө Хурц, Баасанхүү , Мие, Энхболд, Ц, Болдсайхан, 60 тэрбумд холбогддог улсууд гээд явна да.