Монголчууд Австрали Улсын хууль тогтоомж, дүрэм журам, ёс заншил, соёлыг судлаагүйгээс гэмт хэрэг, зөрчилд холбогдож байна
- 2023-04-06
- Үнэн
- 0
Австрали Улсад өнөөдрийн байдлаар 11.000 гаруй монгол иргэн оршин амьдарч байгаа бөгөөд шинээр ирэгсдийн тоо тогтмол нэмэгдэж байна.
Үүнтэй холбоотойгоор Австрали Улсын хууль тогтоомж, дүрэм журам, ёс заншил, соёлыг сайтар судлаагүйн улмаас гэмт хэрэг, зөрчилд холбогдож байна. Учир нь монголын зарим уламжлалт хэвшмэл ойлголт, хэвийн мэт үзэгдэл нь тус улсад ноцтой гэмт хэрэг, зөрчилд тооцогддог. Тухайлбал, бага насны хүүхдийг олон нийтийн газар нүцгэн авч явах, бусдын бие эд эрхтэнд хүрэх зэрэг нь хэрэг зөрчилд холбогдох, мөн анхаарал сэрэмж буурсны улмаас осолд орох, бие болон эд хөрөнгөөрөө хохирох, бусдад хохирол учруулах тохиолдлууд гарч байна.
Иймд иргэд та бүхэн Австралийн болон муж, бүс нутгийн хууль тогтоомжийг сайтар судалж, чанд мөрдөж, аливаа гэмт хэрэг, зөрчлийн золиос болохоос өөрсдийгөө хамгаалахыг үүгээр сэрэмжлүүлж байна гэж Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)