Явган хүний замд байрлуулсан гэрлийн шонг чөлөөлнө

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд явган хүний зорчих хэсэгт гэрлийн болон троллейбусны 1299 шон байрлаж байна.

Нийслэлийн хэмжээнд гэрэлтүүлгийг 16 аж ахуйн нэгж хариуцан ажилладаг.

Эдгээр аж ахуйн нэгж хариуцсан нутаг дэвсгэрийнхээ явган хүний замын зорчих хэсэгт байрлаж байгаа гэрлийн шонг шилжүүлж, зорчих хэсгийг чөлөөлнө.

Мөн гэрэлтүүлгийн байгууламжийн засвар үйлчилгээ, угаалга цэвэрлэгээг үргэлжлүүлэн хийх юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)