"Шил" ажиллагааны хүрээнд ХАА-г дэмжих сангийн мэдээлэл, 71 компанийн ТУЗ-ийн нэрс ил боллоо
- 2023-04-10
- Үнэн
- 2
Авлигатай тэмцэх “Шил” ажиллагааг ЦХХХ-ны сайд Н.Учрал ахалж байгаа билээ.
Тэгвэл өнөөдөр (2023.04.10) “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-гийн зээлдэгчдийн мэдээлэл shilen.gov.mn-д нээлттэй байршлаа. Хуучнаар “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”, “Мал хамгаалах сан” буюу нэгтгэн зохион байгуулсан Хөдөө аж ахуйг дэмжих сангийн 10325 зээлдэгчээс эхний ээлжинд 6092 компани, иргэн, төрийн байгууллага, ТББ-ын мэдээллийг нээлээ. Энэ удаад мэдээлэл нь нээлттэй болсон 6092 зээлдэгч 52,4 тэрбумын үлдэгдэлтэй. Үлдсэн 4000 гаруй зээлдэгчийн мэдээллийг 7 хоногт багтаан ил болгохоор ажиллаж байна.
Мөн Төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой 71 компанийн ТУЗ-ийн гишүүдийн нэрс ил болж байна. Төрийн өмчийн 120 компанийн ТУЗ-ийн нэрс, бүрэлдэхүүний мэдээллийг мөн энэ 7 хоногт багтаан бүгдийг нээлттэй болгоно гэж ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдэгдлээ.
Мөн тэрээр Тусгай сангаас зээл авах нь, төрийн өмчит компанийн ТУЗ-д сонгогдох нь бүхлээрээ буруу хэрэг биш. Гагцхүү ил тод, нээлттэй байж, иргэний шууд хараа хяналтын дор ажиллаж, хууль хэрэгжүүлэхийг “Шил” ажиллагаа шаардан баримталж байгааг онцолсон юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан даалгавар гарган ил тод байдлыг хангахыг үүрэг болгосноор төрийн байгууллагуудын мэдээллээ нээх үйл явц эрчимжиж, төхөөрөмжид уншигдах байдлаар бэлтгэж ирүүлсэн мэдээлүүдийг Shilen.gov.mn сайтад нийтэлсээр байна.
Сэтгэгдэл (2)
(192.82.90.124)
Монголын улс төрчид Монголын бизнесменүүдийг бүх талаараа дууриадаг юм.
(192.82.90.124)
Монголын улс төрчид Монголын бизнесменүүдийг бүх талаараа дурайдаг юм.