Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсэг АТГ-т ажиллав
- 2023-04-12
- Улс төр
- 1
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос энэ сарын 04-ний өдөр Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийн талаар мэдээлэл өгч, санал солилцох эхний хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, М.Оюунчимэг болон ажлын хэсгийн гишүүд Авлигатай тэмцэх газарт ажиллаж, тус хуулийн төслийн талаар санал солилцлоо.Авлигатай тэмцэх газраас иргэдээс ирүүлсэн санал гомдол, мэдээллийг хэрхэн авч, шийдвэрлэж байгаа болон хууль батлагдан гарсан тохиолдолд хэрхэн ажиллах боломж нөхцөлийн талаар ажлын хэсгийн гишүүдэд танилцуулсан.
Тус газраас иргэдээс өргөдөл гомдлыг өөрийн байгууллагын албан ёсны веб сайт, Facebook цахим хуудас, 110 тусгай дугаар болон биет байдлаар хүлээн авдаг байна.
Авлигатай тэмцэх газрын удирдлагууд хуулийн төсөлд орон нутагт салбаргүй төрийн байгууллагуудад хэрхэн ажиллах, орон нутгийн иргэд хэрхэн шүгэл үлээх боломжийг бүрдүүлэх, шүгэл үлээгч, мэдээлэл өгөгч хоёрын ялгаа заагийг тодорхой болгох болон ямар асуудал дээр урамшуулал олгохыг хуулийн төсөлд тодорхой тусгаж өгөх нь зүйтэй гэдгийг хэлж байлаа. Түүнчлэн хуулийн талаар иргэд олон нийтэд маш тодорхой мэдээ мэдээллийг олон давтамжтай хүргэх нь нэн чухал байна хэмээлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Сэтгэгдэл (1)
Монгол (202.179.25.195)
УИХ маань Иргэд бие биенээ харилцан маталцаад л хэдэн цаас олж авах гээд нойр хоолгүй гүлбийгээд л бусдын улыг шагааж явдаг тэгээд үр дүнд нь хэдэн бор юм олж амьдардаг сэтгэлгээг хөхүүлэн дэмжиж нийгмээ иргэдээ талцуулан өөр хооронд нь тэмцэлдүүлэх увиагүй хуншгүй хүн чанаргүй зан үйлд сургах чиглэлийн л хууль батлах болж дэ. Монгол нь монголоороо байж Үндэсний ёс заншил зан үйлээ эрхэмлэн дээдэлж амар тайван амьдарч болохгүй байна уу.Хэрүүлийн бузар хэзээ ч сайн зүйлд хүргэдэггүй л юм да