Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр салхи аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч ширүүснэ
- 2023-04-17
- Байгаль орчин
- 0
Өнөөдөр Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр салхи аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ.
Иймд:
-Мөн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)