Ж.Таныг Оюутолгой ХХК-ийн Монголын талын ТУЗ-ийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүллээ
- 2023-04-19
- Улс төр
- 1
Засгийн газар Жамбалдоржийн Таныг Оюутолгой ХХК-ийн Монголын талын ТУЗ-ийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүллээ.
Ж.Тана нь АНУ-ын Юта мужийн "Васач Академи" бүрэн дунд сургуулийг дүүргэсэн. Харвардын их сургуулийг 2011 онд эдийн засагч мэргэжлээр төгсөж Зүүн хойд Ази судлал, хятад хэлээр мэргэшсэн. 2012-2013 онд Куинсландын их сургуульд байгалийн баялаг, байгаль орчны чиглэлээр сургалтад хамрагдаж, 2015-2016 онд Оксфордын их сургуульд Бизнесийн удирдлагын магистрийн зэрэг хамгаалсан байна.
Тэрбээр,
2011-2012 онд Дэлхийн уул уурхайн могулуудын нэг Рио Тинтогийн Австраль дахь компаниад Технологи, инновацийн хэлтэст бизнесийн шинжээч,
2012-2013. Онд "Нортпаркс" зэсийн гүний уурхайд бизнесийн шинжээч,
2013-2015 онд Оюу Толгой компанийн Нэгдсэн төлөвлөлт болон үйл ажиллагааны төслийн дунд болон урт хугацааны төлөвлөлтийн шинжээчээр тус тус ажиллаж байсан. Энэ хугацаандаа хамгийн үр дүнтэй гэж үздэг төсөл нь уурхайн төслийн талбай дахь нийт ажилчдын ажлын хуваарийг 28 хоног ажиллаж 14 хоног амардаг байсныг 14/7 болгох төслийг зоригтой санаачлан хэрэгжүүлсэн.
Түүнчлэн Ж.Тана нь 2011 оноос "Монголын залуу оюутан хөтөлбөр" буюу Mongolian Young Scholars Program- ийг анх санаачлан үүсгэн байгуулж жил бүр Монголын 30 шилдэг ахлах ангийн сурагчдыг шалгаруулан гадаадын шилдэг их дээд сургуулиудад хэрхэн шалгарч элсэн орох талаар үнэ төлбөргүй сургалтад хамруулан сургадаг бөгөөд үүний үр дүнд эдгээр сурагчдаас Харвард, Станфорд гэх мэтийн дэлхийн олон шилдэг сургуулиудад нилээд олон Монгол залуус элсэн суралцаж байна. Монголын ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдыг АНУ болон гадаадын шилдэг их, дээд сургуулиудад суралцах боломжийг нээх, Монгол залуусаа хэрхэн дэлхийн хэмжээний өндөр боловсролыг эзэмшүүлэх зорилго бүхий энэхүү хөтөлбөр нь өдгөө Зориг сантай хамтран амжилттай хэрэгжиж байна. Мөн тэрээр Дэлхийн Эдийн Засгийн Чуулганы " Глобал Шэйпэрс" нийгэмлэгийн Улаанбаатар болон Оксфорд дахь гишүүн юм.
Сэтгэгдэл (1)
(118.221.209.8)
Энэ хужаа хятдын тагнуул байна. Монголд таож өсөөгүй монгол хүн биш. Ийм юм дарга болж байхад эсэргүүцээч малууд аа дундаасаа сонгоёо