Герман улс дүрвэгсдэд зориулах зардлаа бууруулна
- 2023-04-20
- Дэлхий
- 0
БЕРЛИН. /Reuters/. ХБНГУ энэ онд дүрвэгсдэд өмнөх жилийнхээс 3 орчим тэрбум еврогоор бага буюу 26.6 тэрбум евро (29.09 тэрбум ам.доллар) зарцуулахаар төлөвлөж байна гэж тус улсын Сангийн яам мэдээлжээ.
"Германы Засгийн газар дүрвэгсдэд нийт 26.6 тэрбум евро зарцуулах бөгөөд энэ онцгой нөхцөл байдлыг муж улсууд, хотууд бие даан шийдвэрлэх ёстой хэмээн орхихгүй" гэж тус яамны хэвлэлийн төлөөлөгч хэлсэн байна.
"Үндсэн хуулийн дагуу дүрвэгсдийг хүлээн авах, байрлуулах, санаа тавих, түүнчлэн холбогдох зардлыг ч муж улсууд хариуцах үүрэгтэй хэдий ч Засгийн газар дэмжлэг үзүүлэхгүй орхихгүй" гэж тэрбээр нэмж хэлжээ гэж Монцамэ агентлаг дамжууллаа.
Сэтгэгдэл (0)