Монгол Улс 2024 оноос эрчим хүчний дутагдлаас гарч эхэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан цахилгаан станц баригдах газарт ажиллах үеэр Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн эрчим хүчний хангамжийн өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар товч танилцуулав.

Монгол Улс хэрэгцээт эрчим хүчнийхээ 80 хувийг дотооддоо үйлдвэрлэж, үлдэх хувийг ОХУ, БНХАУ-аас импортоор худалдан авдаг бөгөөд эрчим хүч хэрэглэгчийн тоо дунджаар 7-8 хувь, дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 6-7 хувиар өсжээ.

Дулааны IV цахилгаан станц,   Эрдэнэт, Дарханы дулааны цахилгаан станцын өргөтгөлүүд ашиглалтад орсон нь сүүлийн жилүүдийн оргил ачааллыг давахад чухал үүрэг гүйцэтгэж байна.

2022-2023 оны өвлийн оргил ачаалал 1,476 МВт хүрсэн. Ирэх өвлийн оргил ачааллыг давахын тулд Сонгино дэд станцыг түшиглэн цэнэгт хураагуур барьж, шаардлагатай тохиолдолд БНХАУ-аас эрчим хүч авах талаар яриа хэлцэл хийж эхэлжээ.

Үүний зэрэгцээ 300 МВт-ын Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг 2024 онд ашиглалтад оруулах бөгөөд  мөн оноос эрчим хүчний дутагдлаас гарч эхлэх юм байна.

Ховд аймгийн хувьд Эрдэнэбүрэний усан цахилгаан станц ашиглалтад орсноор 100 гаруй байнгын ажлын байр бий болохоос гадна усалгаатай газар тариалан, байгалийн аялал жуулчлал хөгжиж, энэ хэрээр орон нутаг, иргэдийн ахуй амьдралд олон эерэг нөлөө үзүүлнэ.

Баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ жилд 160 сая кВт.ц бөгөөд үүний 40 хувийг Дөргөний цахилгаан станц үйлдвэрлэдэг. Үлдэх эрчим хүчийг ОХУ болон БНХАУ-аас авахад 20 орчим тэрбум төгрөг зарцуулдаг байна.

Эрдэнэбүрэний усан цахилгаан станц 90 МВт  бөгөөд жилд 360 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. Ашиглалтад орсноор баруун бүсийг эрчим хүчээр бүрэн хангахаас гадна төвийн бүсийн эрчим хүчний системд дэмжлэг үзүүлэх боломж бүрдэх юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • зочин (192.82.64.167)

    2023-04-21

    Ус их хэмжээгээр орчны чийгшилт дээшилнэ, чийгшилтэй болохоор ургамлын гарц сайжирна, ургамлын гарц сайжрахаар цөлжилт багасна, цөлжилт багасахаар хөрш эрүүлжинэ, өрс эрүүлжихээр газар шорооны тэжээллэг чанар нэмэгдэнэ, тэжээллэг чанар нэмэгдэхээр эко систем бүрдэнэ ерөнхийдөө газар лус баясч тэр орчин ногоон орчин болно. Амжилт хүсье.

  • (139.5.216.130)

    2023-04-21

    АНУ-д гэр бүлээрээ хууль ёсоор амьдарч байгаа Батболдын Дөлгөөний эцэг АНУ дахь Монгол Улсын элчин сайдын яамны батлан хамгаалах яамны ажилтнаар 1997 онд томилогдон, тэнд 4 жил ажилласан. Дөлгөөний хүүг Д. Эрдэм гэдэг ба тэрний Facebook аккаунт "Erdem wisdom" юм. Эднийх бүтэн clan - аараа Монголын Барууны намынх юм.