АНУ Украинд шинээр цэргийн тусламж үзүүлнэ

Пентагон Украинд үзүүлэх цэргийн тусламжийн шинэ багцаа албан ёсоор өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 19-нд зарлалаа.

 

Энэхүү цэргийн тусламжийн багц нь Орос-Украины дайн эхэлснээс хойших 36 дахь багц бөгөөд тусламжийн нийт өртөг 35.4 тэрбум ам.долларт хүрээд байна.

 

АНУ-ын Батлан хамгаалах яамнаас Украинд үзүүлэх 325 сая ам.долларын өртөгтэй цэргийн шинэ багц нь Украины армийн байлдааны ажиллагаанд зориулагдах төлөвтэй бөгөөд дараах зэвсэглэлийг нийлүүлнэ. Үүнд:

 

HIMARS пуужингийн системд зориулсан нэмэлт сум;

155 мм ба 105 мм-ийн их бууны сум;

TOW танк эсэргүүцэх удирдлагат пуужингууд;

AT-4 танк эсэргүүцэх зэвсгийн цогцолборууд;

Танк эсэргүүцэх мина;

Саад бэрхшээлийг даван туулах тэсрэх бөмбөг;

 

Бага оврын зэвсгийн 9 сая гаруй сум;

Логистикийн дэмжлэг үзүүлэх 4 машин;

Өндөр нарийвчлалтай нисэх онгоцны сум;

–Тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийх хяналт, оношлогооны төхөөрөмж;

– Боомт хамгаалах тоног төхөөрөмж;

Сэлбэг хэрэгсэл болон бусад талбайн тоног төхөөрөмж багтаж байна.

Эх сурвалж:

https://ria.ru/20230419/pomosch-1866466056.html#pv=g%3D1866466056%2Fp%3D1789313655

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)