Үхрийн баасыг биотехнологийн аргаар боловсруулж, метан хий гарган өрхийн халаалтыг шийдвэрлэнэ

Органик хог хаягдал буюу үхрийн баасыг биотехнологийн аргаар боловсруулж, метан хий гарган өрхийн халаалтыг шийдвэрлэх туршилтыг Өвөрхангай аймгийн Хархорин суманд амжилттай хэрэгжүүлж байна.

Франц Улсын иргэн Дидье Буссьер /Didier Boissiere/ зах зээлд буй барилгын материалыг ашиглан биогазын загвар үйлдвэрийг Хархорин суманд байгуулж, эрчим хүч, дулаан гаргаж авах ажлыг өнгөрөгч есдүгээр сараас эхлэн туршиж байгаа юм.

Энэхүү бага оврын үйлдвэрээс гарган авч буй метан хийгээр аж ахуйн нэгжийн жижиг обьектыг халааж байна.

Үүнтэй зэрэгцэн МУИС-ийн профессор, доктор Б.Алтангүл, Б. Очирхуяг, Ч. Сономдагва, магистр Д.Тэргэл нар Хархорин сум дахь хог хаягдалд судалгаа хийж, ТЭЗҮ-ийг боловсруулж байна

Дээрх биогазын үйлдвэрийн туршилт болон энэхүү судалгааны ажлын үр дүнд Хархорин сум хогийн цэгээ нүүлгэн шилжүүлэх, ландфиллийн аргаар цэгцлэх, улмаар органик хог хаягдлаа дахин боловсруулж, метан хийн үйлдвэр байгуулан эрчим хүч, дулаан гаргаж авахыг зорьж байгаа юм

Энэ нь Монгол Улсад жишиг ажил болох төдийгүй бусад аймаг, сумдад түгээн дэлгэрүүлэх сайн туршлага болно гэж үзэж байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (202.21.103.162)

    2023-04-25

    Монголд үйлдвэрлсэн болхоор Монголчууд худалдан авах арггүй аймаар үнтэй гараад борлогдохгүй үндсэний үйлдвэрээ дэмжсэнгүй гэж жаал гоншигнож байгаад дампуурна биз

  • (103.57.92.102)

    2023-04-25

    Нийгмийн эмх замбараагүй байдлыг харуулсан зурагнууд

  • Содном (66.181.178.154)

    2023-04-24

    үхрийн баасыг нүүрстэй хольж шахмал түлш үйлдвэрлэж утааг багасгаж болох боловуу