Японы алслагдсан арлуудад зенитийн пуужингийн цогцолбор байрлуулж байна

ТОКИО. /Kyodo/. Японы Өөрийг хамгаалах хүчин Окинава мужийн алслагдсан арлуудад “Patriot PAC-3” цогцолборыг байрлуулж байгаа талаар “Kyodo” агентлаг мэдээлжээ. 

 

Уг цогцолборыг БНАСАУ-ын цэргийн хиймэл дагуулаа хөөргөхөөр төлөвлөж байгаа пуужингийн хэлтэрхийнүүдийг хэрэв шаардлагатай бол сөнөөхийн тулд байрлуулж байгаа аж. 

 

Зенитийн пуужингийн цогцолборуудын Мияко, Ишигаки, Ёнагүни арлуудад байрлуулж байна. Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг эдгээр аралд байнгын байрлуулдаггүй ч 2012, 2016 онд Пёньян хиймэл дагуул хөөргөхөд Мияко, Ишигакид түр байрлуулж байжээ. 

 

Умардын Солонгосын пуужин эсвэл хэлтэрхийнүүд нь аюул учруулбал пуужинг амдан сөнөөхийг Японы Батлан хамгаалахын сайд Хамада Ясүказү урьд нь тушаасан байна. 

 

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун тус улсын анхны тагнуулын хиймэл дагуулыг хөөргөх бэлтгэл ажлыг эхлүүлэхийг үүрэг болгосон тухай KCNA агентлаг дөрөвдүгээр сарын 19-нд мэдээлсэн билээ. 

 

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)