"Эрдэнэт"-ийн 49-ийн хэрэг шүүхийн "босго" давлаа

"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар худалдаж авсан. Энэ талаар бүгд мэднэ. 2016 оноос хойш яригдаж, 2019 оноос засаг, хууль хоёр хавсран тодорхой шийдвэрүүдийг гаргасан.

Гэхдээ сүүлийн бараг дөрвөн жил гацлаа. Яасан бэ гэхээр Д.Эрдэнэбилэг нарын 10 гаруй хүнд холбогдох хэрэг НПГ дээр байж байж, өнгөрсөн долоо хоногт тогтоосон харьяаллын дагуу анхан шатны шүүх рүү "явсан" байна. Прокурор дээр яагаад ингэж удсан бэ гэхээр "...Тэр үед Ерөнхий сайд байсан Ч.Сайханбилэг байхгүй учраас" гээд "барьчихсан" байгаа юм. Ерөөсөө энэ хэрэгт ганц Д.Эрдэнэбилэг буруутахгүй.  "Эрдэнэт"-ийн 49 хувийг түүний нэрээр авахад улс төрийн дэмжлэг үзүүлсэн гол хүмүүс холбогдоно.

Тухайн үед тийм хэмжээний дэмжлэг үзүүлэх чадалтай явсан хүмүүс гэсэн үг. Одоогоор зарим нь татагдаагүй л явж байгаа юм байна лээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (202.9.40.158)

    2023-04-24

    Одоо шүүхийг шүүрдэе. Шүүхэд энэ хэрэг хэр удаан дарагдах бол мөрийцөх хүн байна уу би 1 жил..