БНСУ, АНУ-ын Ерөнхийлөгч нар өнөөдөр уулзана

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль, АНУ-ын төрийн тэргүүн Жо Байден нар Вашингтон хотноо лхагва гарагт хэлэлцээ хийнэ. 

 

Ерөнхийлөгч нар хоёр талын холбоотны харилцаа, БНАСАУ-ыг тогтоон барих арга хэмжээ, Украины байдал болон эдийн засгийн аюулгүй байдал, дэвшилтэт технологийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр төлөвлөж байна гэж БНСУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар мэдээлжээ. 

 

БНСУ-ын Ерөнхийлөгч 12 жилийн дараа АНУ-д анх удаа төрийн айлчлал хийж байгаа бөгөөд энэ жил тус хоёр орон холбоотон улс болсны 70 жилийн ой тохиож байгаа юм.

 

Мягмар гарагт Юн Сог Ёль хоёр улсын харилцааг "төгс түншлэл" гэж тодорхойлоод, Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн орнуудын удирдагчдаас Жо Байдены засаг захиргааны үед хамгийн түрүүнд төрийн айлчлал хийхээр ирсэн гэдгээ онцолжээ.

 

Айлчлалын үеэр дэвшилтэт технологи, эдийн засгийн аюулгүй байдал, БНАСАУ-ыг тогтоон барих зэрэг асуудлуудыг нарийвчлан хэлэлцэхээр төлөвлөж байна гэж Юн Сог Ёль мөн мэдэгдсэн байна хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)