Си Жиньпин, Владимир Зеленский нар утсаар ярьжээ
- 2023-04-27
- Дэлхий
- 0
Украины ерөнхийлөгч Владимир Зеленский БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй утсаар “урт бөгөөд утга учиртай ярилцсан” гэж мэдэгдлээ. "Энэхүү ярилцлага болон Хятадад суух Украины Элчин сайд томилогдсон явдал манай хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хүчтэй түлхэц өгнө гэдэгт би итгэж байна" гэж Зеленский твиттер хуудсандаа бичжээ. Энэ нь Оросын Украины эсрэг дайн эхэлснээс хойшхи Бээжин болон Киев хоорондын анхны дээд хэмжээний ярилцлага бөгөөд Хятадын тэргүүний Москвад хийсэн айлчлалын дараа хүлээгдэж байсан зүйл юм. Хятад улс өөрийн гэсэн энх тайвны санаачилга дэвшүүлсэн бөгөөд үүнд нь Киев нааштай хандаж байгаа бол барууны улсууд эргэлзэж буйгаа нуудаггүй юм.
Энэ яриа Украины талын санаачилгаар болсон гэж Бээжин мэдэгдэв гэж“ ФрансПресс”агентлаг мэдээлсэн бол Си Жиньпин Украинд тусгай төлөөлөгчдөө илгээж, энхтайвныг эрэлхийлж буй бүх талуудтай хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж Зеленскийд хэлсэн хэмээн Хятадын төрийн хэвлэлүүд мэдээлж байна. Тэд "НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн, хариуцлагатай томорны хувьд бид зүгээр суухгүй, гал дээр тос нэмэхгүй, энэ дайнаас ямар нэгэн үр шим хүртэхийг хүсэхгүй гэж Хятадын удирдагч хэлсэн” хэмээн мэдээлж байна. “Синьхуа”агентлаг, Хятад улс Украинд тусгай элч илгээж, "мөргөлдөөнийг зохицуулах" асуудлаар хэлэлцээ хийнэ. Хятад улс эдгээр мэдээнд Украин дахь дайныг"мөргөлдөөн" гэж нэрлээд байгаа бөгөөд Украинд очих Тусгайи төлөөлөгчөөр БНХАУ-аас ОХУ-д Элчин сайд байсан ЛиХуэй ажиллах юм байна. Харин ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова Зеленский Си Жиньпинтэй утсаар ярьсан тухай тайлбар хийхдээ “Хятадын тал хэлэлцээр эхлүүлэх үйл явцыг бий болгоход хүчин чармайлт гаргахад бэлэн байна” гэж тэмдэглэв.
Сэтгэгдэл (0)