"Төрийн банк" ХК 2022 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараалаа

“Төрийн банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор 2022 оны татварын дараах цэвэр ашгийн 50 /тавь/ хувийг нийт эргэлтэнд байгаа 755,096,250 ширхэг энгийн хувьцааны нэгж хувьцаанд 63.68 /жаран гурван төгрөг жаран найман мөнгө/ төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн билээ.

Тус шийдвэрийн дагуу нийт хувьцаа эзэмшигчдэд нэгж хувьцаанд 60.50 /татвар суутгасан дүн/ төгрөгөөр тооцсон ногдол ашгийг “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв" ХХК-иар дамжуулан 2023 оны 04 сарын 28-ны өдөр байршууллаа.

Эрхэм хувьцаа эзэмшигч та бүхэн ногдол ашгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон ногдол ашгаа авахыг хүсвэл өөрийн бүртгэлтэй брокер, дилерийн компанидаа хандана уу.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (139.5.218.147)

    2023-05-01

    Цахимжилт буюу дигиталь нийгэм ажилгүйдлийг бий болгодог юм.