Нийслэлийн хэмжээнд нийт 3.4 тэрбум төгрөг хэмнэжээ

НИТХ-ын ээлжит XVIII хуралдаанаар нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хийж байгаа ажлын явцын талаар мэдээлэл хийсэн.

Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу төлөвлөлтийг нь боловсронгуй болгох замаар төсвийн алдагдлыг бууруулах чиглэлээр цөөнгүй ажлыг нийслэлд хийж хэрэгжүүлжээ.

Тухайлбал, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан тушаалтан, албан хаагчдын нийт 447 орон тоог бууруулан 2.7 тэрбум төгрөг, суудлын автомашин ашиглаж буй албан тушаалтнуудын автомашины хэрэглээг зогсоосноор 226.7 сая төгрөг,  албан томилолт, зочны зардлыг бууруулах, сургалт семинар, хурал зөвлөгөөнийг цахимаар зохион байгуулах, албан хэрэг хөтлөлтийг цахимжуулах зэрэг өдөр тутмын үйл ажиллагааны зардлыг бууруулж ажилласнаар нийт 3.4 тэрбум төгрөгийг хэмнэлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)