“Их багтаамжийн давхар зогсоолын төсөл”-ийг хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна
- 2023-05-09
- Улаанбаатар
- 0
Огноо: 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр
Төслийн нэр: “Их багтаамжийн давхар зогсоолын төсөл”
Сонгон шалгаруулалтын дугаар: УБХК2023/05-01
Нийслэлийн өмчит “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Их багтаамжийн давхар зогсоолын төсөл”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын болон гадаадын хуулийн этгээд/түншлэлийг төслийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Тус төслийн хүрээнд төсөл хэрэгжүүлэх эрх олгогдсон хуулийн этгээд/түншлэл нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр төслийг санхүүжүүлж, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Монгол Шаазан ХХК-ийн баруун талд 4 давхар авто зогсоолын барилга, Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн ар талд 7 давхар авто зогсоолын барилга угсралтын ажлыг тус тус гүйцэтгэн, гэрээний хугацаанд төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа явуулж менежментийг хийж гүйцэтгэнэ.
Төсөл хэрэгжүүлэгчийг Засгийн газрын 2012 оны 103 дугаар тогтоолоор батлагдсан “Концесс олгох уралдаант шалгаруулалтын журам”, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 209 дүгээр тогтоолоор батлагдсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр Нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”-ын нэмэлт, өөрчлөлтийн дагуу сонгон шалгаруулна.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хуулийн этгээд/түншлэл нь сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан техникийн болон санхүүгийн чадвартай байх шаардлагатай.
Баримт бичгийн үнийг төлж сонгон шалгаруулалтын материалыг доорх хаягаар авна уу.
Хаяг: “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК 905 тоот, 9 давхар, Хангарди ордон, Нийслэлийн засаг захиргааны II байр, Жигжиджавын гудамж, Бага тойруу – 15160, 1 дүгээр хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс. Утас: 976-77770002, 95659448 /ажлын цагаар/
Сонгон шалгаруулалтын баримт бичгийн үнэ болон бусад мэдээлэл:
Хүлээн авагч: “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК
Банк: Худалдаа хөгжлийн банк
Дансны дугаар: 470013601
Үнийн дүн: 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг
Гүйлгээний утга: Төслийн дугаар /УБХК2023/05-01, хуулийн этгээдийн нэрийг бичнэ/
“УЛААНБААТАР ХОТЫН ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ” ХК
Сэтгэгдэл (0)