АНУ Украинд үзүүлэх цэргийн тусламжийн шинэ багцаа зарлалаа

АНУ-ын Батлан хамгаалах яам Украинд 1.2 тэрбум ам.долларын цэргийн тусламж үзүүлэх шинэ багцаа уржигдар буюу тавдугаар сарын 9-нд зарлалаа.

Украины аюулгүй байдалд туслах санаачилга (USAI)-ын хүрээнд үзүүлж буй тус багц нь Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчийг бэхжүүлэх, их бууны сумны хэрэгцээг хангах үндсэн зорилгыг агуулж байна.

 

Пентагоны Киевт үзүүлэх цэргийн тусламжийн 38 дахь удаагийн энэхүү багцад агаарын довтолгооноос хамгаалах нэмэлт систем, сум; барууны агаарын довтолгооноос хамгаалах зэвсэг, пуужин, радаруудыг Украины агаарын довтолгооноос хамгаалах системтэй нэгтгэх төхөөрөмж; нисгэгчгүй агаарын тээврийн хэрэгслийг эсэргүүцэх сум; 155 мм-ийн их бууны сум; арилжааны хиймэл дагуулын зураг авах үйлчилгээ; сургалт, засвар үйлчилгээ зэрэг багтсан байна.

 

Шинэ багцаас өмнөхөн АНУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар тус улсын зэвсгийн нөөцөөс Украинд HIMARS олон харвах пуужингийн систем, 155 мм-ийн гаубиц болон их бууны сум, 120 мм, 81 мм, 60 мм минометын сум, танк эсэргүүцэх пуужингийн TOW систем, AT4 танк эсэргүүцэгч пуужин харвагч зэрэг 300 сая ам.долларын зэвсэглэлийг тавдугаар сарын 3-нд нийлүүлсэн байна хэмээн Стратеги судалгааны хүрээлэн бэлтгэн нийтлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)