Их тэнгэрийн зам дагуу зөвшөөрөлгүй байрласан ТҮЦ, гуанз, шорлог борлуулах цэгүүдийг албадан нүүлгэв

Богдхан уулын Их тэнгэрийн зам дагуу тусгай хамгаалалттай газарт зөвшөөрөлгүй, нийтийн эзэмшлийн зам талбай, зогсоол дээр үйл ажиллагаа явуулж байсан ТҮЦ, гуанз, шорлог борлуулах цэгүүдийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газар, Газар зохион байгуулалтын алба зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран албадан нүүлгэлт хийлээ.

Тус ажлын хүрээнд тусгай хамгаалалттай газарт, мөн нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа зэрэг газрын зөрчлийг арилгах ажлуудыг үргэлжлүүлэн хийж байна. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)