Нийслэлийн хэмжээнд 14365 ам метр явган замыг шинэчилнэ

УБЗАА-наас энэ жил нийслэлийн хэмжээнд 30 гаруй байршилд тохижилт хийж байна. Үүнээс долоон байршилд нь явган хүний зам засвар, шинэчлэл, өргөтгөлийн ажлыг гүйцэтгэнэ.

Энэ дагуу УБЗАА-ны холбогдох ажилтнууд газар дээр нь ажиллаж, бүтээн байгуулалт, засварын ажилтай танилцана гэдгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа онцолсон.

Түүнчлэн цаг агаар дулаарч буйтай холбоотойгоор “Хотоо угаая” аян эрчимжиж, угаалга цэвэрлэгээний ажлыг эхлүүлж байна. Тодруулбал, нийтийн тээврийн автобусны дотор, гадна тал, хүүхдийн тоглоомын талбай, хайс хашлага, хогийн сав, хөшөө дурсгал, аж ахуйн нэгжийн гадна фасад, хаягийн байгууламж, их дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн гадна орчныг угааж цэвэрлэх юм. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, талбайн ногоон байгууламжийн моддыг даралттай усаар шүршиж угаахаас гадна гуу жалга суваг даланд хаясан болон ил задгай хогийг цэвэрлэнэ.

М.Баяраа “Голын ай сав, гуу жалга, гудамж талбайд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэх 120 хүний бүрэлдэхүүнтэй иргэдийн бүлэг ажиллаад хоёр сар болж байна. Иргэд маань хог хаягдлаа багасгах, байгальд ээлтэй хэрэглээг дэмжээсэй” гэлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)