Туркт хоёр дахь шатны сонгууль болох магадлалтай байна

АНКАРА. /Аnadolu/. Турк улсад ням гарагт болсон ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч эхний шатанд ялахад шаардагдах 50 хувийн санал авч чадаагүй байгаа бөгөөд одоогоор ердөө гурван хувийн саналыг тоолох үлдээд байна. Хэрэв нөхцөл байдал өөрчлөгдөхгүй бол тавдугаар сарын 28-нд болох хоёрдугаар шатанд ялагч тодорно.

Туркийн ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийг түүхэн сонгууль гэж нэрлэж байна. Учир нь Режеп Тайип Эрдоганы 20 жилийн засаглалын хугацаанд сөрөг хүчний нэр дэвшигч анх удаа ялах боломж гарч ирсэн юм.

 

Саналын хуудасны 97.67 хувийг тоолсны дараах байдлаар Р.Эрдоган 49.35 хувийн санал авсан байна. Харин түүний гол өрсөлдөгч,  сөрөг хүчний зургаан намын “Үндэсний холбоо”-ноос нэр дэвшигч Кемал Кылычдароглуд сонгогчдын 44.98 хувь нь саналаа өгчээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн өөр нэг нэр дэвшигч Синан Оган 5.24 хувийн санал авсан байна. 

 

Хоёр гол нэр дэвшигч урьдчилсан дүнгийн талаар аль хэдийнээ тайлбар хийгээд байна. Р.Эрдоганы хувьд эхний шатанд ялна гэж найдаж байгаагаа илэрхийлээд, гэхдээ хэрэв ард түмний хүслээр хоёр дахь шатны санал хураалт явуулахаар болбол тэрбээр татгалзахгүй хэмээн нэмж хэлжээ.

 

Харин түүний өрсөлдөгч Кемал Кылычдароглу хоёрдугаар шатны санал хураалтад ялна гэдэгтээ итгэлтэй байгаагаа мэдэгджээ хэмээн Монцамэ агентлаг мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)