Орон сууцны хороолол дундах халаалтын 1223 км шугамын 60 хувийнх нь ашиглалтын хугацаа нь дуусчээ

2023 онд нийслэлд хийх дулаан, цахилгаан, цэвэр усны шугамын засвар, шинэчлэлийн ажлын талаар УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж мэдээллэхдээ тэрээр Хотын хэмжээнд сүүлийн 30 жилийн хугацаанд дэд бүтцийн дорвитой өргөтгөл, шинэчлэл хийгээгүй. Тухайлбал, 370 км дулааны шугам сүлжээний 90-100 км орчмынх нь насжилт дууссан.

Орон сууцны хороолол дундах халаалтын 1223 км шугамын 60 хувийнх нь ашиглалтын хугацаа нь дууссан байна. Тиймээс энэ жилийн хувьд дэд бүтцийн шинэчлэл, засварыг илүү өргөн хүрээнд хийнэ. Өмнө нь шугам сүлжээг хэсэгчлэн сольж, засдаг байсан бол энэ жил гол магистрал шугамуудыг иж бүрнээр нь солино гэсэн юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)