Украины Ерөнхийлөгч Их Британид гэнэтийн айлчлал хийнэ
- 2023-05-15
- Дэлхий
- 2
ЛОНДОН. /DW/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Их Британийн Ерөнхий сайд Риши Сунактай хэлэлцээ хийхээр тус улсад хүрэлцэн ирсэн талаараа “Twitter” хуудсаараа мэдэгджээ.
Энэхүү айлчлал нь Оросын цэргүүдийн эсрэг сөрөх довтолгоогоо эхлүүлэхийн өмнө цэргийн дэмжлэг авах зорилгоор Европын гол холбоотон болох хэд хэдэн оронд хийж буй айлчлалынх нь нэг хэсэг болж байна.
“Өнөөдөр Лондонд байна. Их Британи бол газар болон агаарт бидний чадавхыг өргөжүүлэх тал дээр эн тэргүүнд дэмжлэг үзүүлж байгаа билээ. Өнөөдөр энэ хамтын ажиллагаа үргэлжлэх болно” гэж В.Зеленский “Twitter” хуудсандаа бичжээ. Түүнчлэн тэрбээр “Би анд нөхөр Ришитэйгээ уулзана. Бид ганчаарчилсан болон төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй бодитой хэлэлцээ хийнэ” хэмээн бичсэн байна.
Их Британи өнгөрсөн долоо хоногт Киевт алсын тусгалтай далавчит пуужинг нийлүүлж эхэлсэн анхны улс болсон юм.
В.Зеленский сүүлийн өдрүүдэд Парис, Ром, Берлинд айлчлаад байгаа бөгөөд ням гарагт Германы баруун нутгийн Аахен хотод түүнд болон Украины ард түмэнд Оросын түрэмгийллийг эсэргүүцэхэд гаргаж буй хүчин чармайлтынх нь төлөө Их Карлын шагналыг гардуулжээ. Мөнгөн шагнал дагалддагүй, бэлгэдлийн чанартай энэхүү шагналыг 1950 онд Европыг нэгтгэхийн төлөө гаргасан хүчин чармайлтыг алдаршуулах зорилгоор санаачилсан байна.
Украины Ерөнхийлөгч ням гарагт Германы Канцлер Олаф Шольцтой уулзсан бол дараа нь Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой хэлэлцээ хийжээ. Тэрбээр Ромд бямба гарагт мөн Ромын пап Францис, Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони нартай уулзсан байна хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.
Сэтгэгдэл (2)
(202.126.89.62)
Өөрт нь нүүр өгсөн улсуудад очиж л байна. Хэрэгцээгүй нохойг золбин болтол нь өшиглөөд зайлуулдаг юм.
(103.57.95.130)
Монгол Улсаас өөр Засгийн газартай буюу төрийн тэргүүнтэй улс байхгүй. Зүүн Европ, хуучны Зөвлөлтийн улсууд ба ОХУ төрийн тэргүүнүүдгүй юм.