Эверестэд амиа алдсан уулчны тоо энэ улиралд 8-д хүрчээ
- 2023-05-19
- Үнэн
- 0
2023 оны тавдугаар сарын 18-нд Хятадын уулчин Эверестийн оргилд авиралт хийх үеэрээ харамсалтайгаар амиа алдсанаар Эверестэд амиа алдагсдын тоо энэ улиралд өчигдрийн байдлаар 8-д хүрлээ.
52 настай уулчин Шюэбин Чен уулын өмнөд талаас буюу Балба талаас оргил руу явж байх үедээ "үхлийн бүс" хэсэг буюу 8000 метрийн өндрөөс осолдсон байна.
Шюэбин Чен шилээ солиод хүчилтөрөгчийн саваа хаях гэж байгаад хөл алдаж өндрөөс унасан хэмээн мэдээлжээ.
Баазын эх сурвалжууд тухайн хэсэгт гацсан өөр хоёр уулчинг балконы хэсгээс аварсан ба яаралтай доош буулгах аврах ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлсэн байна. Тэдний хэн болох нь одоогоор тодорхойгүй байна.
Гэхдээ Хятадын уулчин болон Монголын уулчин гэдгийг баталжээ. Хоёр уулчинг аюулгүй газар авчрахын тулд аврах багийнхныг шуурхай дайчлан, Эверест уулын хүнд цаг агаар, сорилтуудын эсрэг тэмцэж байна гэжээ.
Сэтгэгдэл (0)