БНСУ, АНУ, Япон гурван талын хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргахаар тохиролцлоо

ХИРОШИМА. /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Японы Ерөнхий сайд Кишида Фүмио нар ням гарагт гурван талын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахаар тохиролцлоо гэж Юн Сог Ёлийн ажлын албанаас мэдээлэв.

“Гурван орны удирдагчид “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд болсон яриа хэлэлцээний үеэр энэхүү тохиролцоонд хүрсэн бөгөөд энэхүү уулзалт нь К.Фүмиогийн АНУ-д нэгдүгээр сард хийсэн айлчлал, мөн БНСУ-Японы харилцаанд шинэ хуудас нээсэн Юн Сог Ёлийн гуравдугаар сард Японд хийсэн айлчлал, дөрөвдүгээр сард Юн Ёог Ёлийн Вашингтонд хийсэн айлчлал К.Фүмиогийн, энэ сарын эхээр Сөүлд хийсэн айлчлалын дараа болж байгааг цохон тэмдэглэсэн” гэж ажлын албаны хэвлэлийн төлөөлөгч Ли До Ун мэдээлжээ.

“Талууд гурван талын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахаар тохиролцлоо” гэж тэрбээр мэдэгдээд, БНАСАУ-аас учрах цөмийн аюул заналыг тогтоон барих хүчийг бэхжүүлэх, хууль дээдлэх зарчимд суурилсан олон улсын чөлөөт, нээлттэй дэг журмыг бэхжүүлэхийн тулд гурван талын стратегийн хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэхээр тохиролцсон гэж нэмж хэлсэн байна.

Юн Сог Ёль, Ж.Байден, К.Фүмио нар хамгийн сүүлд өнгөрсөн 11 дүгээр сард Камбожид гурван талын уулзалт хийсэн бөгөөд энэ үеэр БНАСАУ-ын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийн өсөн нэмэгдэж буй аюул заналыг даван туулахын тулд пуужингийн анхааруулгын мэдээллийг цаг алдалгүй солилцохоор тохиролцсон юм.

Ням гарагт болсон уулзалтын үеэр талууд пуужингийн довтолгооноос анхааруулах мэдээлэл солилцох, Энэтхэг-Номхон далайн бүс нутагт стратеги, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, Номхон далайн арлын орнуудтай харилцаа холбоогоо бэхжүүлэх зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцсон гэж Ли До Ун хэлсэн байна хэмээн Монцамэ агентлаг мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)