“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржээр борлуулсан нүүрсний хэмжээ нэг сая тонн давлаа
- 2023-06-02
- Сурталчилгаа
- 2
"Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын хөрөнгийн биржийн нээлттэй цахим арилжааны системээр нүүрсний 18 дахь удаагийн арилжааг өнөөдөр /2023.05.31/ амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн цахим арилжаагаар нийт 5 багц буюу 32 мянган тонн коксжих нүүрсийг тонн тутмыг 131.6 ам.доллараар борлуулав. Ингэснээр нийт 126.7 сая ам.долларын үнэлгээтэй, 1,024 мянган тонн нүүрс биржээр борлуулсан бөгөөд ЭТТ ХК-ИЙН БИРЖЭЭР БОРЛУУЛСАН НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭ 1 САЯ ТОНН ДАВЛАА.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсан бөгөөд "Эрдэнэс Тавантолгой" ХК, Монголын хөрөнгийн бирж хамтран анхны цахим арилжааг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр амжилттай зохион байгуулсан билээ.
Сэтгэгдэл (2)
1072 ш хувьцаа эзэмшигч иргэд (103.9.90.100)
1072 ш хувьцааны сүүлийн 10 жилийн ногдол ашиг 7 сарын 1 нээс өмнө яаралтай тараагач ээ
1072 ш хувьцаа эзэмшигч иргэд (103.9.90.100)
1 сая 1 тэрбум ч гэх юм . 1072 ш хувьцаа эзэмшигчдэд нэг ч төгрөгийн ногдол ашиг байхгүй .