Үндсэн хуульд оруулж буй өөрчлөлтөөр УИХ-ын сонгуулийн тогтолцооны суурь реформ эхэлж байна
- 2023-06-02
- Улс төр
- 1
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг баталсанд Улсын Их Хурлын нийт гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ талархал илэрхийлэв.
Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд оруулж буй энэ өөрчлөлтөөр Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцооны суурь реформ эхэлж байгаа гэдгийг тэмдэглэн хэлсэн. Түүнчлэн Улсын Их Хурлын нэг гишүүнд ногддог эрх мэдлийн төвлөрөл үгүй болж, парламентын шийдвэр чанартай, бодитой болох нөхцөл бүрдсэн хэмээлээ.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэн баталсан нь Улсын Их Хурлын нийт гишүүдээс эр зориг шаардсан, нөгөөтээгүүр ирээдүй, алсаа харсан шийдвэр байсныг цохов.
Ийн Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар жендерийн том дэвшил гарч, жинхэнэ утгаараа олон намын тогтолцоо руу шилжиж, нийгмийн бүлгүүд рүү хандсан чухал өөрчлөлтүүд гарна хэмээн Ерөнхий сайд хэлсэн юм.
Мөн гадаадад байгаа монголчуудын төлөөлөл парламентын сонгуульд оролцох, хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгогдох эрхээ эдлэх, улс төрийн намууд үзэл санаагаараа мэтгэлцдэг болох, улс төрийн намуудад бодитой, шударга өрсөлдөөний үүд хаалгыг нээж өгч байгаагаараа чухал ач холбогдолтой гэдгийг чуулганы нэгдсэн хуралдаанд хэлж байв.
Сэтгэгдэл (1)
(202.126.90.134)
Шинэ парламентын ордон барина гэвэл эсэргүүцнэ шүү!