Их сургуулийн гудамжинд зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг албадан нүүлгэлээ
- 2023-06-02
- Улаанбаатар
- 0
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын дагуу газрын зөрчил арилгах арга хэмжээ үе шаттай хэрэгжиж байна.
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлөх тухай” А/148 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хариуцсан хэлтэс, нэгжүүд өнөөдөр төлөвлөгөөний дагуу 6 дугаар хороо, Их сургуулийн гудамжинд зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэлээ гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)