Гал түймрийн 36, аврах ажиллагааны 5 дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэжээ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 36, аврах ажиллагааны 5 дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж, 32 иргэний аюулгүй байдлыг ханган, 1,1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Гал түймрийн 36 дуудлагын шалтгаан нөхцөл нь ил галаас 22, цахилгаан ашиглалтын буруугаас 6, цахилгаан угсралтын буруугаас 4, яндангийн цонолтоос 4 удаа гал түймэр гарсан байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)