Зарим гол үерийн түвшинг давж үерлэсэн хэвээр байна

2023 оны зургаадугаар сарын 16-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугаас эхтэй Онон, Балж, Эг болон Хэрлэн голын эхээр усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдэж, Хэрлэн гол үерийн түвшинг 5 см давсан бол Ховд, Буянт, Булган, Хархираа, Идэр зэрэг голууд үерийн түвшинг 5-25 см, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 15 см давсан хэвээр байна.

Маргааш буюу зургаадугаар сарын 17-нд Хэрлэн гол Мөнгөнморьт сум, Багануур дүүрэг орчимд усны түвшин 10-15 см нэмэгдэх хандлагатай байна.

Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялж, амарч, зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулахыг онцгойлон анхааруулж байна.

УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)