KCNA: БНАСАУ “цөмийн хүчирхэг зэвсгийн” үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ

ПЁНЬЯН. /Kyodo/. БНАСАУ “цөмийн хүчирхэг зэвсгийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх” бодлогоо үргэлжлүүлнэ гэж тус улсын төрийн мэдлийн хэвлэл өнөө өглөө мэдээлжээ.

 

Эрх баригч Солонгосын Хөдөлмөрийн намын нэгдсэн хуралдаан ням гарагт дууссаны дараа дээрх мэдэгдлийг хийсэн байна. Пёньян мөн өнгөрсөн сарын сүүлээр цэргийн тагнуулын хиймэл дагуул хөөргөх оролдлого нь амжилтгүй болсныг “үл тоомсорлож болохгүй ноцтой доголдол” гэж үзжээ.

 

Хөдөлмөрийн намын Төв хорооны Улс төрийн товчоо “үндэсний батлан хамгаалах салбарт цөмийн зэвсэг бүтээх, цөмийн хүчирхэг зэвсгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар цөмийн хүчнийг бэхжүүлэх чиг шугамыг тууштай баримтлахыг” уриаллаа гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлсэн байна хэмээн Монцамэ агентлаг мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)