Үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна

2023 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хэнтий нурууны зүүн хажуугийн Онон, Хангай нурууны арын Хануй болон Сэлэнгэ мөрний эхээр усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-25 см нэмэгдсэн байна.

Харин Хархираа, Ховд гол үерийн түвшинг 5-10 см, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 65 см давсан хэвээр байна.

Маргааш буюу зургаадугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ мөрөн Хутаг сум орчимд усны түвшин 10 см, Онон гол Дадал сум орчимд 15 см тус тус нэмэгдэх хандлагатай байна.

Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялж, амарч, зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулахыг онцгойлон анхааруулж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)