Спортын болон тоглоомын талбай, ногоон байгууламжийг 06:00-22:00 цагийн хооронд нээлттэй байлгана

Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/763 тоот захирамжаар Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, орон сууцны хороололд байрлах биеийн тамир, спортын болон тоглоомын талбай, ногоон байгууламжийг өдөр бүр 06:00-22:00 цагт нээлттэй байлгаж, хүүхэд тоглох, ашиглах нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болгожээ. 

Гэвч иргэд, олон нийтийн зүгээс ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд өөрсдийн эзэмшил газрын хашааны хаалгыг түгжиж, хүүхэд тоглох, амрах, дасгал хөдөлгөөн хийх боломжийг хаан, биеийн тамирын талбайг ашиглуулахгүй байгаа тухай гомдол, санал ихээр ирж байна. 

Иймд захирамжийн хэрэгжилтийг хангуулж, хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагаа үр ашигтай өнгөрүүлэх орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор УБЗАА-наас СӨХ, ЕБС, цэцэрлэгүүдэд захирамжийн хэрэгжилт, үр дүнг тайлагнах талаар албан бичиг хүргүүлсэн байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)