Ирээдүйн дэлхий

Ирээдүйн Дэлхий надад гайхалтай сайхнаар төсөөлөгдөж байна. Намайг хүүхэд байхад эх дэлхий маань ямар байлаа, эдүгээ шинжлэх ухаан технологи хөгжөөд энэ дэлхий маань ямар болов гэдгийг харьцуулаад бодоход үнэхээр гайхалтай, үлгэр амилсан мэт л санагдаж байна. Ирээдүйд эх дэлхий минь дайн,тахал гарахгүй бол диваажингийн орон болно, хүн төрөлхтөн маань үлгэрийн шидэт баатарууд болно хэмээн итгэж байна.

Хорьдугаар зуунд капиталист ба социалист лагерийн улсууд хоёр хуваагдаж хүйтэн дайны үе эхэлж ерээд он хүртэл дэлхийн дайн хоёр ч удаа гарч хорьдугаар зуунд дайн, зэвсэгт мөргөлдөөнднийтдээ 200 сая хүн үхэж үрэгдэв. Ерээд оноос коммунизм задран унасны дараа дэлхий дахин тогтворжиж улс орнууд хөгжих зөв замдаа оров. Өнгөрсөн хорьдугаар зуун бол технологийн гайхалтай хөгжлийн зуун байлаа. Хорьдугаар зуундхүн төрөлхтөн гайхалтай том мега хотуудыг байгуулж,автомашин, нисэх онгоц үйлдвэрлэж, атомын энергийг ашиглаж, хүн сансарт нисэж, компьютер, интернет, гар утас, робот, хурдны галт тэрэг үйлдвэрлэж, саран дээр хүн бууж, марс гариг руу өөрөө явагч хүргэж, атомын цахилгаан станц бүтээж байв. Хорьдугаар зуун болхүн төрөлхтөнатомын бөмбөг бүтээж хүн дээр туршсан, дайн, тахалгарсан аймшигтай зуун байлаа.

Эдүгээ хорин нэгдүгээр зуун эхлээд гучин жил болжээ. Дэлхий дахин технологийн хувьд улам хурдан хөгжиж байна. Ойрын үед дэлхий дахин хэрхэн хөгжиж ирээдүйд дэлхий маань ямар болохыг төсөөлөөд үзье. Эхлээд эх дэлхий минь яаж үүссэнээс эхлэе. 

Нобелийн шагналт “Биг Банг”-ын онолоор 15 тэрбум жилийн өмнө манай орчлон ертөнц гэж огт байгаагүй. Тэгээд орчлон яаж үүссэн юм бэ? гэвэл тэнд нэгэн сонин үзэгдэл явагдсан. Тэр нь нэг жижиг зүйл их тэсрэлтийг үүсгэж гуравхан минутын дотор өөрөө тэлэх маягаар манай орчлон үүссэн гэж үздэг. Орчлон үүсэх үед электрон дангаараа, протон дангаараа байсан нь холбогдож анхны химийн элемент болон устөрөгчийн атом үүсч, түүнээс хойш химийн элементүүд буй болжээ. Үүнээс хойш найман тэрбум жил өнгөрөхөд орчлон дээр амьдрал байхгүй байж байгаад дараа нь анхны амьд зүйл 3.8 тэрбум жилийн өмнө үүсчээ. Тэрний гол зохиомж нь электрон, протоны урсгал мембрам, редокс, потенциал гэсэн гурван төлөв шугам юм хэмээнүздэг аж. Ингэснээр хүний биеийн бүтэц үйл ажиллагааны цоо шинэ загварчлалыг гаргаж, хүний эсийн цоо шинэ загварчлалыг буй болгожээ. 

Нар, дэлхий хэзээ буй болсон юм бэ? Таван тэрбум жилийн тэртээ манай галактикт наран бамбөрцөг бадамлан асч ертөнцийг гийгүүлсний дараа цэнхэр дэлхий минь буй болсон. Одооноос таван тэрбум жилийн дараа наран бөмбөрцөг маань түлш нь шатаж дуусаад сүүлчийн дэлбэрэлт болж улаан од болон хувираад удалгүй бөхнө. Нар бөхмөгц дэлхий үгүй болно. Ингээд бодоход цаг хугацаа гэгч бүхнийг залгих ажээ. 

Хүмүүн төрөлхтөн бид эрт цагт мөхөх дөхсөн дөө. 75000 жилийн өмнө одооны Индонезийн Тоба хэмээх галт уул гэнэт дэлбэрч утаа нь хэдэн мянган км газарт хүрч газрын гүнээс 2800 куб.км лав цацагдан гарч өнөөгийн Энэтхэг, Малайзийн нутгийг арван метр өндөр үнс нурам хучиж дэлхийн хүмүүсийг бараг бүгдийг нь хөнөөж байжээ.Зөвхөн хоёрхон мянган хүн энэ дэлбэрэлтээс амьд үлдсэн нь дэлхийн хүн төрөлхтөнийг мөхөх аюулаас аварсан аж. Дэлхий дээр 10 000 жилийн өмнө мөстөлтийн үе өнгөрч цаг уур зөөлөрснийг ашиглаж хүн төрөлхтөн соёл иргэншилтэй болж хөгжжээ. Энэ үеэс эхлэндэлхийгээр хүмүүс тархан амьдарч өсөж үржсэн аж. Харин хэдэн арван мянган жилийн дараа дэлхийд мөстлөг, хэт дулааралт зэрэг үзэгдэл болж дэлхий мөхөж ч болох аж.

Эх дэлхий дээр минь одоо болтол тайлагдаагүй зүйлс байсаар байна.1908 онд Оросын сибирийн тайгад нэгэн том дэлбэрэлт болсон.Үүнийг хүмүүс тунгусийн солир, сүүлт од, сансрын нисдэг зүйлийн дэлбэрэлт хэмээн таамагладаг. Дэлбэрэлт газраас 7 км-ийн өндөрт нэгэн галт бөмбөлөг шиг зүйл дэлбэрсэн гэдэг. Гэтэл дэлбэрэлт болсон газар ямар ч солирын хэлтэрхий, сансрын хөлгийн хэлтэрхий зэрэг зүйл юу ч олдоогүй.Цөмийн дэлбэрэлт болсон мэт маш их цацраг идэвх, дэлхийд бараг байдаггүй бодис эндээс илэрчээ. Дэлбэрэлт мянган км-ийн цаана сонсогдож байв. Лондон хотод хүртэл газар доргиж байжээ.Үүний нуууцыг хэн ч тайлж чадаагүй байна. 

Бермудын гурвалжингийн нууц гэж байна. Бермудын гурвалжин нь Атлантын далайд Флорида, Бермуд, Пуэрто- Рикаг холбосон нийт 1 сая квадрат км талбайг эзэлсэн байдаг.Сүүлийн зуун жилд энэхүү гурвалжинд 120 далайн хөлөг онгоц, 30 нисэх онгоц, мянга гаруй хүн сураггүй алга болсон аж.Энд компас буруу заагаад байдаг аж. 1945 оны 11-р сарын 5 ны өдөр АНУ-ын ФортЛодердейлын баазаас хөөрсөн байлдааны 5 бөмбөгдөгч онгоцоор 14 туршлагатай нисгэгч агаарт хоёр цаг нисээд Бермудын гурвалжинд алга болсон.Радио холбоог хоёр цагийн турш барьж байтал гэнэт алга болсон. Алга болсон онгоцнуудын араас нь “Мартин Маринер” хэмээх аврагч том нисэх онгоцоор 13 аврагч нисгэсэн боловчэнэ онгоц бас л алга болсон. 60 жилийн турш одоо болтол эдгээр 6 онгоцны эд анги, 27 нисгэгчийн цогцос ч олдоогүй. 1964 онд 10 хүнтэй “С -119” нисэх онгоц алга болсон. 1972 онд 100 гаруй зорчигчтой нисэх онгоц ор мөргүй алга болов. Энэхүү Бермудын гурвалжинд орсон хөлөг онгоц, нисэх онгоц сансрын хар нүхэндороод алга болдог од гариг шиг л ор сураггүй алга болдог ажээ. Энэхүү Бермудын гурвалжингийн нууцыгодоо болтол хэн ч тайлаагүй.

НЛО буюу UFO хэмээх үл мэдэгдэх нисдэг обьектын нууцыг одоо болтол хэн ч тайлаагүй байна. Нисдэг таваг дэлхий дээр олон удаа үзэгдсэн. ”1947 онд АНУ-ын Нью Мексикод харь гаригийн нисдэг таваг осолд орж газардсан. Бүхээгт ньхарь гаригийн дөрвөн хуруутай , хүн дүрстэй гурван гуманоид байсан. Хүйс нь тодорхойгүй. Нэг нь амьд байсан. АНУ харь гаригийн уг хөлөг болон амьд үлдсэн харь гаригийн ганцхүнийг ихэд нууцалсан. АНУ харь гаригийн хөлөгтэй ижил төстэй хөлөг хийхээр “51 дүгээр бүс” гэгч нууц газар байгуулсан. Харь гаригийн хөлөг асар хурдан, агаарт тогтож чаддаг ” гэсэн шуугиан нэг хэсэг хэвлэл мэдээллээр гарч байв. Хэдхэн жилийн өмнө хятадын Сяошань нисэх буудлын орчим үл мэдэгдэх нисдэг таваг бүтэн хоног үзэгдэж түүнийг олон арван мянган хүн харж бүтэн нэг хоног олон улсын нислэг хойшлогдон саатаж байв. Японд бас ийм явдал болж байжээ. Харь гаригийн нисдэг таваг болон харь гаригийн хүний тухай баримтат кино хүртэл гарчээ. АНУ,Британий тариан том талбайд ургацыг ямар нэгэн юм дарж гурвалжин, дөрвөлжин, конус хэлбэрийн элдэв дүрс ганц шөнийн дотор үүсч байв. Энэ газар радиац хэмжихэд хэвийн байдлаас арав дахин их байв. Одоо болтол дэлхийн өмнөд туйл андарктид тивийн нууц тайлагдаагүй л байна.

Эдүгээ дэлхий дахин үлэмж их хөрөнгө мөнгийг урьдын адил цэргийн салбарт зарцуулсаар байна. АНУ нэг жилд буюу 2022 онд 877 тэрбум $, Хятадулс 292 тэрбум $, Саудын Араб 75 тэрбум $,Энэтхэг 81.4 тэрбум $,Орос улс 86,4 тэрбум $, Англи 68,5 тэрбум$, Герман 55,8 тэрбум $ ,Франц 53.6тэрбум $тус тус зарцуулжээ. 

Дэлхийн шилдэг 40 улс нэг жилд нийтдээ 2.0 триллион $ ам.долларыг цэргийн салбарт зарцуулжээ. Азийн хамгийн ядуу орон Бангладеш нэг жилд цэргийн зардалд 3.0 тэрбум ам.доллар, африкийн хамгийн ядуу орон өмнөд Судан нэг жилд 1.4 тэрбум ам долларыг цэргийн зардалд зарцуулж байгаа нь үнэхээр мулгуу явдал юм. 

Ард түмэн нь өлсгөлөнд нэрвэгдээд байхад автомат буу зэвсэг олноор нь худалдаж аваад яах юм бэ, атомын зэвсгээр хөөцөлдөөд яах юм бэ. Ард түмнээ буудах уу?, айл хөрш оронтойгоо дайтах уу? Хэрэв дэлхийн улсууд ийм их хөрөнгө мөнгөө цэрэг, дайнд зарцуулах бус, ядаж энэ их цэргийн зардлынхаа тал хувийг зөвхөн шинжлэх ухаан, анагаах ухаан, технологийн хөгжлийн төлөө, хүмүүсийн сайн сайхны төлөө зарцуулсан бол энэ дэлхий улам гайхалтай хурдан хөгжих байлаа. 

Одоо дэлхий өөрийгөө 100 дахин хөнөөх хүчин чадалтай зэр зэвсэгтэй болжээ. Эдүгээ 21 дүгээр зуунд дэлхий маанаь өөрийгөө хөнөөх цөмийн дайны аюулд тун ойрхон байна. Дэлхийд эдүгээ Орос улс, Хойд Солонгос улс цөмийн дайн хийж болзошгүй болоод байна. Орос улс Украинд довтолж дайн хийж байгаа бөгөөд Украин болон Өрнөдийн эсрэг цөмийн зэвсэг хэрэглэнэ хэмээн удаа дараа заналхийлж байна. Хойд Солонгос ч гэсэн цөмийн зэвсгээр Өмнөд Солонгос, Японыг заналхийлж байна.Дэлхий минь дарьтай торх шиг болжээ. 

Хүн төрөлхтөний хамгийн том тэнэг мулгуу үйлдэл бол өөр хоорондоо байлдаж хүн хүнээ хөнөөх болой. Энэ бол том эмгэнэл. Гэвч өдгөө дайныг бус, энхийг эрхэмлэсэн эрин дэлхий дээр ирж байна. Ирэх цаг бол Майдарын эрин билээ. Ирэх цаг бол Оюуны эрин билээ. Ирэх цаг бол Энэрэл хайрын эрин билээ. Цэнхэр дэлхийн хүмүүс минь ирээдүйд бие биендээ дайсагнасан олон буруу үзлийг дэвэргэж бие биенээн хөнөөх бус, хамаг амьтныг энэрсэн Бурхан багшийн зөв үзлийг дээдлэх нь зөв бодлогоюм. Энэ дэлхийн найман тэрбум хүн байгаль дэлхий, хүмүүн , амьтан бүхнийг хайрлаж, энэрэнгүй, асрахуй, тэгш, төгс баясгалант сэтгэлтэй болж төгс сайхан амьдралыг цогцлуулах нь хамгийн зөв зорилго юм. Өвчин, тахал, өлсгөлөн гуйланчлалыг өндөр хөгжил, шинжлэх ухаан, технологийн дэвшлээр ялах буй за. Шийдэх асуудал ирэх зуунуудад шилээ дараад үй олноороо гараад ирэх нь мэдээж. Энэ бүгдийн ард гарах нь ирээдүйн хүн төрөлхтөний хувь заяа болой. 

Дэлхийн өмнө шийдэх хамгийн чухал асуудал бол ядуурлаас гарах асуудал юм. НҮБ-ын тодорхойлолтоор нэг хүнд ногдох GDP буюу ДНБ /дотоодын нийт бүтээгдэхүүн нь/нь 750 ам.доллараас доогуур үзүүлэлттэй орныг ядуу орон гэдэг. Өнөөгийн байдлаар дэлхийн 48 улс ядуу орны тоонд багтаж байгаагаас 33 улс нь африкийн улс байна.

Ядуурлыг арилгах талаар Хятад улс гайхалтай үлгэр дууриалал болж байна.Хятад улс 1980 -2018 оны хооронд 800 сая хүнийг ядуурлаас гаргажээ.Өнөөдөр дэлхийд европын Люксенбург улсын нэг хүнд ногдох ДНБ 114 000 ам.доллар байхад африкийн Бурунди улсыннэг хүнд ногдох ДНБ 197 ам.доллар байна. Баян, ядуугийн туйл гэж энэ юм л даа.

Ирээдүйд дэлхий ядуурал, дайнаасаа салж чадвал хөгжих боломж улам нэмэгдэнэ. Ирээдүйд өндөр хөгжилтэй ази, европын орнууд шинжлэх, ухаан технологийг үлэмж хурдацтай хөгжүүлэх болно. Ганц жишээ хэлэхэд телефон ямар түргэн хөгжиж байна вэ. “Телеграф - Телефон - Гар утас - Ухаалаг утас” гэсэн үе шат дараалалаар танигдахын аргагүй хурдан хөгжиж байна.

Дэлхийн хүн ам эдүгээ 8 тэрбум болоод байна. Энэтхэг,Хятад хоёр улсад 2 тэрбум хүн амьдарч байна. Дэлхий маань жил бүр хүн ам нь 1.1 хувиар өсөж байна. Дэлхий маань 1800 онд 1 тэрбум хүн амд хүрч байсан бол хорин нэгдүгээр зууны эцэст 2090 оны сүүлчээр хүн ам нь 10 тэрбумд хүрнэ. Эдүгээ шинэ үеийнхэн маань ганц хоногтгурван зуун тавин мянгуулаа, нэг жилд 77 саяулаа мэндлэн Хүмүүн төрлийг олж энэ дэлхий дээр иржбайна. Тэрхүү шинэ үеийнхэн маань ирээдүйд супер компьютер, нано, био технологи, хиймэл оюун ухаан, шинэ аппликейшн, алгоритм, software, далай, сансарыг судалж дэлхийг урьд хожид үзэгдээгүй их хурдацтай хөгжүүлэх болно. Тэд хүн төрөлхтний буй болгосон хүнд хэцүү асуудлыг шийдвэрлэх болно. Тэд хүн төрөлхтөний өмнө тулгарсан өвчин, хорт хавдар, хөгжлийн бэрхшээл, ядуурал, эко цэвэр хүнсний хомсдол, дэлхийн орчны бохирдол, дэлхийн сансрын тойрог замын бохирдол, дэлхийн дулаарал, цэвэр усны гачаал, цөлжилт, байгалийн гамшгийг шийдвэрлэх болно. Тэд маань бидний эхлээд орхисон, дуусгаж чадаагүй ажлыг гүйцээх болно. Ирээдүйн дэлхий маань дараах чиглэлд улам хурдан хөгжих болно.

Нэг. Анагаах ухааны чиглэл

Ирээдүйд Хүн судлал улам хөгжих болно.Хүн сармагчингаас үүссэн гэсэн Дарвины онолыг өрнөдийнхөн ихэд шүтдэг.Энэ бол буруу онол юм. Адгуусан амьтныг агуу Хүмүүн төрөлийн өвөг дээдэс хэмээн үзэх нь үнэхээр мунхаг хэрэг. Энэ ертөнцөд оюун ухаанаараа бясалгаж гэгээрлийн түвшинд хүрдэг амьтан зөвхөн Хүмүүн юм. Хүмүүнийг сансар огторгуйн дээд оюунтай холбоо тогтоох боломж нь бясалгалын явцад тархины хэмнэл альфа түвшинд хүрч нэг секундад 7 удаагийн давтамжтай, далайц нь нэгэн жигд, тета түвшинд давтамж нь 4 болтлоо багассан, далайц нь огцом бус синусоид хэлбэрийг дүрсэлж, дельта түвшинд хэлбэлзлийн давтамж болон далайц нь багасч, тархины бичлэгийн график нь шулуун болсон үед болдог ажээ.Үүнийг “өөрийгөө огоорох” буюу пали хэлээр “апагриха” гэдэг. Энэ нь товчдоо “самади бясалгал” аж. 

Хүний тархины баруун нь зүүнээсээ дутуу хөгжсөн байдаг. Хүмүүс бүх цаг хугацаандаа тархины зүүн талыг 70 хувь, баруун тархийг 30 хувь зарцуулсан байдаг. Саяхан хийсэн эрдэмтдийн тархины баруун талын бөмбөлөгийг зүүн талын түвшинд аваачин нийлүүлж ажиллуулах туршилт хийхэд үйлдлийн үр дүн нь 10 дахин нэмэгдэж гайхалтай үр дүн гарчээ.Бясалгал хийхэд тархины цусан хангамж 35 хувь нэмэгдэж, мелатонин даавар ихэсч, залуужих үйлчилгээ үзүүлж, биеийг эрүүлжүүлэн сүнсний энергийг хөгжүүлдэг аж. Хүний мөн чанар генийх бус, харин энергийн мэдээллээр нөхцөлддөг ажээ. 

Эртний энэтхэгийн таван мянган жилийн өмнө бичигдсэн “Бхагавад Гита” сударт хүний сүнсийг “үл устдаг, үл сөнөдөг, хэмжихийн аргагүй мөнх зүйл” хэмээн тодорхойлжээ. Хүний хөгжил гэдэг нь энергийн хөгжил, түүний дотор сүнслэг энергийн хөгжил ажээ. Дорно дахины уламжлалт ангааах ухаан таван мянган жилийн түүхтэй. Орчин үеийн анагаах ухаан таван зуун жилийн түүхтэй.Энэ хоёрыг сайтар холбож өгвөл анагаах ухаан үр дүнтэй үсрэнгүй хөгжинө 

Орчин үеийн анагаах ухаан улам хөгжиж байна. Саяхан хүн төрөлхтний өмнө тулгарсан Ковид цар тахлын үед өндөр хөгжилтэй орнууд богино хугацаанд цар тахлын эсрэг вакцин гарган авч олон зуун сая хүний амийг аварлаа. Чихрийн шижин өвчний эсрэг “AstraZeneca” эм үйлдвэрлэгч компани “Forxiga” хэмээхсайн эм гаргасан нь хүмүүст их тус болж байна. 

Ирээдүйд анагаах ухааны чиглэлээр нано, био технологи үлэмж хурдан хөгжинө. Хүмүүс бидний организм эд эрхтэн, судас дотор бяцхан нано робот тоног төхөөрөмжүүднэвтрэн аялж хамаг өвчнийг устгах болно, шинэ эсээрсэлбэх болно. Саяхан би Солонгос улсын анагаах ухааны хөгжлийн тухайТВ-ээр нэгэн баримтат кино үзээд ихэд гайхаж билээ. Солонгосын анагаах ухааны үйлдвэрүүд хүний хиймэл эрхтэнүүдийг үйлдвэрлэж байна.Хиймэл зүрх, хиймэл хөл,гар гээд хийхгүй зүйл алга. Хиймэл хөл, гар нь мэдрэгч суулгасан тул хүний тархинаас өгсөн дохиогоор хөдөлж болдог болжээ. Хиймэл хөлтэй хүн энгийн хүн шиг бүжиг хийж, бүр хурдан гүйж чадаж байна. Полимер хэмээх материалаар хүний хиймэл судас хийж байна.Тэхлээр судас бөглөрөх, судас тасрах гэсэн өвчнүүд алга болно гэсэн үг. Яг хүний шүдтэй адил хиймэл шүд хийгээд бүр сүүлдээ шүдийг ургуулж байна.Хүний толгойн халзанг арилгаж үс ургуулж байна.Орчин үед хүний эрхтэнг үйлдвэрлэх 3D био хэвлэгч буй болжээ. Уг био хэвлэгч хүний чих, хамар, гар, хөл зэрэг эрхтэнг хэвлэж байна. Орчин үед хүний эрхтэнг өөрийнх нь эснээс авч ургуулах технологигарч ирж байна. 2050 он гэхэд донор хэрэггүй болж хүний зүрх, уушиг, бөөрийг өөрийнх нь эсийг авч ургуулдаг болоод энэ мэс заслын ажлыг хиймэл оюун ухаант робот хийдэг болох төлөвтэй байна.Ойрын ирээдүйд эмч эрдэмтэд хорт хавдар, чихрийн шижин зэрэг өвчинг анагааж чаддаг болно. Эдүгээ компьютерийн хүчин чадлыг эм тариатай хослуулж энэ талаар томоохон нээлтүүд хийгдэж байна. 15 жилийн өмнө хүний геномын дарааллыг тогтоох нь 3 тэрбум долларын өртөгтэй байсан бол өдгөө 1000 доллар болтлоо өртөг нь буурчээ, цаашид ч өртөг нь улам буурах төлөвтэй байна. Ойрын ирээдүйд генийн дарааллыг тогтоох нь анагаахын шинжлэх ухааны нэг гол зорилт юм. Генийн дараалал тогтоосны үр дүнд гаргаж авсан үлэмж их хэмжээний датаг янз бүрийн чадвартай программ ашиглан анализ хийдэг болоод байна. Жишээлбэл, нэг программ л гэхэд хүний цусны сорьцыг ашиглан хорт хавдрыг эрт илрүүлдэг болжээ. Ирээдүйд хувь хүн бүрт хамгийн тохиромжтой эмчилгээний аргыг нь ч зааварчилдаг болно. Компьютер нь хүний аливаа өвчин эмгэгийг оношилж илрүүлэхдээ улам чадварлаг болж байна. Саяханэмч нарын илрүүлж чадаагүй маш ховор өвчинг хиймэл оюун ухааны систем 20 сая гаруй хорт хавдарын архивыг шүүн шинжилж,давтагдаж буй шинжүүд дээр нь тулгуурлан зөв оношилгоо хийжээ. Open Bionics бол технологийг ашиглан хүн төрөлхтний хамгийн сул тал болох хөгжлийн бэрхшээлийг үгүй хийх зорилготой стартап юм. Тэд 3D принтер ашиглан хиймэл гар, хөл угсрах технологийг хөгжүүлэгч юм. 

Ирээдүйд буй болох өөр нэгэн зүйл бол тархинаас машин руу шууд мэдээлэл дамжуулдаг болж эгшин зуурт бодлоороо хиймэл гар, хөлөө удирдах боломжтой болох билээ. Саяхан АНУ-ын Бостон хотын хүүхдийн эмнэлгийн эрдэмтэн судлаач нар хүн амьсгалж чадахгүй үед хүний цусанд хүчилтөрөгчөөр шахсан үлэмж жижиг 2-4 микрометр хэмжээтэй капсул хийж хүний амийг аврах боломжтой болжээ.Энэхүү капсул судсанд ороод цусны улаан бөөмнүүдтэй түлхэлцэж хүчилтөрөгчийг дамжуулж цусанд 70 хувийн хүчилтөрөгч оруулж чаддаг болсон байна. Канадын эрдэмтэн эмч нар 8 минутын турш ямар ч өвдөлтгүй операци хийж хүний нүдний харааг ердийнхөөс нь 3 дахин тод сайн харах чадвартай болгох био линз нээж бүтээсэн байна.

Эрдэмтэд мэс заслын үед шаардлагатай донорыг орлож чадах амьд эрхтэнг ургуулах технологийг бүтээж байна. Хүний биен дээр амьд эрхтэнг ургуулж түүнд шаардлагатай шинэ эрхтэнг суулгаснаар өвчтөн хүн шинээр донор эрэхийн зовлон үгүй болно.Хүний эсийн хуваагдлыг хурдан хэвээр нь хадгалж чадвал хүний хөгшрөлтийг удаашруулж чадна. Эдүгээ эрдэмтэд хуваагдаж чадахгүй эсийг устгадаг, хурдан хуваагддаг эрүүл эсийг үржүүлдэг аргыг бараг олоод байна.Энэ технологийн үр дүнд хүмүүс хөгшрөхгүй болно. Өөрөөр хэлвэл одоо 30 настай хүмүүс яг энэ хэвээрээ хөгшрөхгүй дахин 30 жил болно, яг одоо 60 настай хүн яг энэ хэвээрээ дахин 30 жил насалж90 нас хүрнэ. Насны хязгаар нь 120 , 150 хүртлээ хөгшрөхгүй наслах болно гэсэн үг. Британий Кембрижийн геронтолог Обри де Грей “Дэлхийн технологийн хурд энэ хэвээрээ хурдан хөгжих юм бол хүний нас 1000 жил болж болно” хэмээн үзэж байна. 1800 онд дэлхийн хүний дундаж нас 37 байжээ.Эдүгээ дэлхийн хүний дундаж нас 68 болсон байна. Хамгийн өндөр наслалт эдүгээ Японд дунджаар 88 жил, японы Окинава аралын хүмүүсийн дундаж наслалт100 жил байна. Хамгийн богино наслалт эдүгээ африкт 52 жил байна. Тэхлээр анагаах ухаан, шинжлэх ухаан, технологи улам хөгжөөд удахгүй хүний дундаж насыг 120 болгох нь бодит зүйл юм.

Хоёр. Сансар судлалын чиглэл

Хүн төрөлхтөн сансар огторгуй ертөнцийг судалсаар их амжилтад хүрч байгаа.Гэхдээ судалж мэдээгүй зүйл их байна.Ертөнц хязгааргүй, цаг хугацаа хязгааргүй хэмээн мянган жилийн турш эрдэмтэд үзэж байсан бол одоо ертөнц хязгаартай, цаг хугацаа хязгаартай хэмээнхэмээн үздэг болсон. Ертөнц хаанаас үүсэн бэ? Ертөнц их тэсрэлтээс үүссэн.Их тэсрэлтээс хойш ертөнцийн тэлэлт явагдаж байгаа.Гэвч ертөнцийн тэлэлт зогсох болно.Үүний дараа ертөнцийн агшилт болох уу?Хар нүх шинээр ертөнц төрүүлдэг үү? Ертөнц амьд организм уу? Манай ертөнц өөр нэг ертөнцөөс үүссэн үү? Энэ бол эрдэмтдийн хариулах зүйл. Бидний ертөнц гурван хэмжээст ертөнц. Ийм гурван хэмжээст ертөнц олон буй гэсэн таамаглал байна. Манай галактик 13 тэрбум жилийн настай. Галактикууд бол спираль хэлбэртэй. Адил төстэй галактик байдаггүй. Галактик болон сансрын хар урсгалыг нэгэн зүгт татаж байдаг нь өөр ертөнц буйг баталж байгаа юм. Эрдэмтэд сансар ертөнцийн хар нүх, хар энергийн нууцыг тайлж чадаагүй л байна.Хар энерги бол сансрын бүх энергийн 75.0 хувийг эзэлдэг.Эрдэмтэд сансрын гүн рүү улам хол орж байна, судлах зүйл ч их байна. 

Ирээдүйн дэлхийн өмнө азоны цоорхой, нарны шуурга, дулаарал, мөстлөг, цөлжилт, цэвэр усны хомсдол, байгалийн баялгийн хомсдол, эко хүнсний хомсдол, байгалийн аюулт үзэгдэл, байгалиа сүйтгэж дуусгасны гамшиг, аюулт шинэ өвчин дэгдэх... гээд олон асуудал тулгарах болно. Дэлхийн байгалийн нөөц шавхагдаж дуусвал хүн төрөлхтөндэлхийн далайн дээр болон далайн дор амьдрах арга, дэлхийн хойд, өмнөд туйлд амьдрах арга,дэлхий орчны тойрог зам, нарны аймгийн бусад гариг ертөнцийг судлан амьдрах арга хайх нь мэдээж. 

Сансар судлал хорьдугаар зуунд маш хурдан хөгжсөн. Одоо цаашид ч хурдан хөгжих болно. Дэлхий дээр хамгийн том радио телескопыг Хятадад барьж дуусгаж байна. Энэ нь 30 хөл хөмбөгийн талбайтай тэнцэх рефлектортой, 4450 панелтай юм. Дэлхий дээр хамгийн том телескопыг Хятадын Гуанжоу мужидбарьж байгаа бөгөөд уг телескопын диаметр 500 метр, периметр нь 1.6 км юм. Цаашид үүнээс том телескопыг дэлхий дээр барьж, сансарт хүртэл байрлуулж сансарыг улам нарийвчлан судлах болно.Эрдэмтэд галактикийг судлахад галактик сансрын том хар нүхийг тойрон эргэлдэж бүтэц нь нарыг нарны гаригууд тойрон эргэлддэг бүтэц болон атом электроны бүтэцтэй адил байдаг ньтодорхой болжээ.Эрдэмтэд сансрын хар нүхийг судалсаар байна.Эрдэмтэд сарны гарал үүслийг судлахад дэлхийгээс гаралтай биш болжээ. Сар бол нарны аймаг үүссэн 4.5 тэрбум жилийн тэртээ хоёр том гариг мөргөлдсөнөөс үүсчээ. Ойрын ирээдүйд хүмүүс бид эхлээд хамгийн ойр байдаг саран дагуулаа ашигладаг болно. Эрдэмтэд сансарт өөр амьдрал байна уу, харь гаригийн оюун ухаант амьтан байна уу гэдгийг хайсаар байна.Хүмүүс удахгүй саран дээр байгаа чухал элементийгилрүүлж ашиглах боломж байна.Анх 1967 ондАНУ сар руу хүн нисгэх 25 тэрбум ам.долларын /одооны ханшаар 150 тэрбум ам.доллар/ төсөл амжилттай хэрэгжүүлжсаран дээр хүн буулгасан.Сар руу америкийн сансрын хөлөг гурав хоног нисэж хүрсэн. Саран дээр хүн ердөө гуравхан цаг л байсан.

Одоо хүн төрөлхтөн саран дээр станц байгуулж тэнд хүн удаан хугацаагаар амьдрах боломжийг судалж байна. 1990 –ээд онд эрдэмтэд сарны өмнөд туйлын орчим үлэмж их мөс байгааг илрүүлсэн юм. Мөснөөс ус гардаг нь ойлгомжтой. Энэхүү саран дээр байгаа үлэмж их мөс сансараас нисэн ирж сартай мөргөлдсөн том сүүлт одноос болсон ажээ. Сүүлт од бол их хэмжээний ус, тоос агуулдаг аж. Тэхлээр уснаасхүчилтөрөгч, нүүрсхүчлийн хийгаргадаг.Саран дээр электрон үйлдвэрлэлд үлэмж хэрэгцээтэй чухал элемент болох платин их хэмжээтэй байдаг ажээ. Мөн саран дээр цөмийн хөдөлгүүрт хэрэгтэй“гелий-3” хэмээх элементолдох бүрэн магадлалтай ажээ.Хүн эдүгээ саран дээр сарны гаралтай материалаар барилга байгууламжийн материал хийхээр зэхэж байна.Тэхлээр сар бол ирээдүйд хүн төрөлхтөн бусад гариг руу дамжин нисэхэд тохироххамгийн том буудал болох нь тодорхой болж байна. 

Хүн төрөлхтөн одоогоор Марс гариг руу пуужин хөөргөж өөрөө явагч аваачиж уг гаригийг судалж байна.Марс гариг дэлхийгээс хоёр дахин жижиг гариг, дэлхийд ойртохдоо 55 сая км, холдохдоо 401 сая км хол оршдог.Хоногт 25 цагт нэг удаа тэнхлэгээ эргэдэг. Дундаж температур нь хасах 150 целсийн градусаас нэмэх 35 цельсийн градус. Ямар ч соронзон орны таталцал байхгүй, агаар мандал байхгүй, 95 хувь нь нүүрсхүчлийн хий, 2.7 хувь нь азот, 0.1 хувь нь хүчилтөрөгчтэйийм л гариг. Эрдэмтэд Марс гариг дээр 4 тэрбум жилийн өмнө ус далай, агаар мандалтай, амьдралтай гариг байсан байх гэсэн таамаглал буй. Харин одоо тэнд амьдрал байхгүй. Удахгүй хүмүүс Марс гариг руу нисэн очих болно. Гэхдээ энэ бол бэрх ажил. Марс руу сансрын хөлөг 200 хоног нисэж хүрэх болно. Сансрын хөлөгнийшатахуун, баталгаатай байдал, сансрын нисэгчдийн хүчилтөрөгч, хоол хүнс гээд шийдэх асуудал их болно. Удахгүй Марс гариг дээр хүн төрөлхтөний анхны суурин станц баригдах нь тодорхой. Улмаар нарны гариг хоорондын станцууд баригдах болно. Нарны аймаг 150 дагуултай. Эдгээр дагуулыг судлах хэрэгтэй.Саяхан сансар судлаачид сансрын “Вояж” хөлөг хөөргөж хоёр жил нисгэж Санчир гаригийн дагуул Европад ойртож зургийг нь авчээ. Европа дагуул гариг мөсөн хучлагатай, галт уултай байсан нь илэрч гайхшрал төрүүлжээ. Мөн сансар судлаачид Бархасвади гаригийн Титаник дагуул руу хиймэл дагуул хөөргөж 7 жил нисгэж тэнд хүрчээ. Уг хиймэл дагуул тэнд очоод маш сонин зураг авч дэлхий рүү дамжуулжээ. Титаник дагуул дээр үлэмж их мөсөн далай, уул хөндий үзэгдсэн нь дэлхийн үүслийн үеийн зурагтай тун адилхан байв. Эрдэмтэд сансрын хүчит дурангаардэлхийгээс үлэмж хол орших агаар мандалтай, хүчилтөрөгчтэй, устай гариг оллоо гэж төсөөлье. Тэгвэл цөмийн хөдөлгүүрт сансрын хөлгөөр алс холын тэрхүү гаригт нисэн очиход хүний нас хүрэхгүй.Тэхлээр хүнийг сансрын хөлөгт хөлдөөж насыг нь уртасгах уу, эсхүл хүний организмыг үхдэггүй хиймэл эрхтэнээр орлуулж, хөгшрөлтийг удаашруулж, хүний насыг нь 500 жил хүргэхболомж байна уу? гэх мэт асуудалтай тулгарах болно. Эдүгээ сансар судлалын үйлсэд хувийн компани гол үүрэг гүйцэтгэх болоод байна. АНУ-ын залуу тэрбумтан Элон Маскийн “SpaceX” компани олон дахин ашиглагдах пуужин, сансрын хөлгийг бүтээж сансарт нисгэж, сансарт нисгэх зардлыг 10 дахин хямдруулж, 2030 он гэхэд Марс гаригт хүмүүсийг сансрын хөлгөөр хүргэхтөсөл гаргаад үр дүнтэй ажиллаж байна.Ирээдүйд сансарыг эзэмших явцад шийдэх асуудал олон гарах нь мэдээж. Сансар судлалд дараах асуудлыг шийдэх шаардлагатай байна. 1.Дэлхийг сансрын солироос хамгаалах, 2. Сарыг ашиглах, 3.Марс гаригийг ашиглах, 4.Сансарын хүн амыг буй болгох. Дараах сансрын технологийн асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Үүнд: 1.Пуужингийн технологийг шинэчлэх: хоргүй, нано-түлш ашигладаг болох, лазер, плазмын шинэ хөдөлгүүртэй болох, олон дахин ашигладаг пуужин, сансрын хөлөгтэй болж улам боловсронгуй,аюулгүй байдлыг хангасан болгох. 2.Сансрын хог, илүүдлийг боловсруулах, сансрын орчныг цэвэрлэх технологийг боловсруулах, 3.Сансрын нислэгт тийрэлтэт бус технологийг буй болгох: гравитац, квантын зарчим дээр ажилладаг сансрын хөлөг бүтээх, 4.Шуугиангүй, бохирдол гаргадаггүй сансрын хөлөг бүтээх, 5.Сансарт аюулгүй баталгаатай амьдрах шинэ технологи бүтээх,6.Сансрын нарны цахилгаан станц бүтээх зэрэг асуудлыг шийдэх хэрэгтэй.Үүнийг шийдэж чадвал хүмүүс бид Марс гариг руу нисэх нь Улаанбаатараас Америк руу нисэх мэт энгийн зүйл болох болно. 

Сансар судлал ойрын жилүүдэд дараах ажил хийхээр төлөвлөж байна:1.Дэлхийн тойрог замд 2024-2025 онуудад онуудад хиймэл дагуулын засвар үйлчилгээ байгуулна. 2.Сарны баазыг 2027 онд байгуулна. 3.Сарны шатахууныг 2028 оноос эхлэн олборлоно.4. 2030 оноос эхэлж хиймэл татах хүч бүхий сансрын зочид буудал, станцуудыг байгуулна. Сансар судлал 2050 он гэхэд дараах зорилтыг тавьж байна.1.Сансарын бүтээгдэхүүнийг сансарт үйлдвэрлэнэ. Хиймэл эрхтэн болон хагас дамжуулагчийг сансарт үйлдвэрлэнэ. Сансарт сансрын лаборатори байгуулна. Жингүйдлийн нөхцөлд сансарт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн дэлхийн бүтээгдэхүүнээс үлэмж хямд бөгөөд чанартай байх болно. 2.Дэлхийн тойрог замд орон сууцны станц байгуулна. Одооны олон зуун мянга долларын үнэтэй сансрын аялалын үнэ тэр үед ганц мянган доллар болтлоо буурна. Жилд 2 хүн сансарт нисдэг байсан бол тэр үед жилд хэдэн мянган хүн сансарт ниснэ. Эдүгээ АмерикаасЕвроп хүртэл аялахад 10 000 доллар зарцуулдаг бол тэр үед сансрын аялал ийм л хямд үнэтэй болно. 3.Сансрын алс холын аялалд хүмүүс нисэх болно. Хүмүүс Дэлхийгээс олон удаагийн ашиглах сансрын хөлгөөр Нарны аймгийн Марсболон бусад гариг руу аялах болно. 

Гурав. Далай судлалын чиглэлд

Далай дээр хөвдөг хотхон байгуулагдана. Архитектор Винсент Каллебын төслөөр энэхүү хотхон нь 50 000 хүн багтаж амьдрахорон зайтай, сэргээгдэх эрчим хүчийг ашигладаг болно. Энэхүү хотхон нь гурван том навчин салаатай, гурван том уултай, төвдөө далайн усыг цэвэрлэж цэвэр ус болгодог байгууламжтай. Энэ хөвдөг хотхон нь нар, салхи,далайн түрлэгийн энергийг ашигладаг тоног төхөөрөжтэй, борооны усыг цуглуулдаг тоног төхөөрөмжтэй байх болно. Далайн усан дор 30 метрийнгүнд Америк - Европ тив, Америк - Ази тивийгхолбосонсуман галт тэрэгзорчих үлэмж том туннель байгуулна. Далайн усан дор хотхон байгуулна.Удахгүйдалай хүн төрөлхтөний гэр орон болно.

Дөрөв. Роботын чиглэлд

Робот эдүгээ автомашин , гэр ахуйн электрон бараа үйлдвэрлэх дамжлага дээр ажиллажбайна. Роботууд ирээдүйдилүү ухаалаг болж, хүмүүстэй хамтран ажиллана. Тэд зайнаас код унших болон хиймэл ухаалаг орчны хосолмол нөхцөлд гол үүргийг гүйцэтгэнэ. Зайнаас код уншина гэдэг нь зөвхөн хүмүүс хооронд утасгүй холбоо тогтоохыг  бус, бусад эд зүйл хооронд ч холбоо тогтоохыг илэрхийлж буй юм. Роботыг хөгжүүлэх хувьсгал явагдаж улмаар айл бүр гэрийн үйлчлэгч - роботтой болно. Танд хэд хэдэн робот хэрэгтэй болно. Гэрийн үйлчлэгч - роботоосгадна тогооч - робот, эмч - робот,дасгалжуулагч - роботхэрэгтэй болно. Таны робот утасгүй холбоогоор  электрон ухаалаг “байртай” тань харьцана. Хананы цаана суулгасан хүчирхэг компьютерээр хянагдах робот болон байшин таны хүслийг урьдаас мэдэх болно.  Танай гэрийн үйлчлэгч- робот өрөөтэй холбогдож бүх зүйлийг хийх нь мэдээж. Таны шүршүүр өөрөө усныхаа халуун хүйтнийг тааруулж, гал тогоо автоматаар таны дуртай өглөөний цайг аль хэдийн бэлдсэн байна. Таны үзэж амжаагүй спортын тэмцээний үр дүн ханан дээр гарч, эгзэгтэй агшин нь ч харагдах болно. Байшинд үл ялиг тоос шороо, хир тогтохгүй. Учир нь хана, шал өөрсдийгөө цэвэрлэх юм. Гэрийн доторхи агаарын чийглэг, дулааныг робот зохицуулна. Гэрт бохир агаар, өвчний ямар нэгэн бактери илэрмэгц робот мэдэрч зохицуулна. Роботууд гэрт хоол хийх, хувцас угаах, гэр цэвэрлэх ажлыг хийдэг болно. Робот улам хөгжиж хүүхэд харж, хүүхдэд багш болж гадаад хэл зааж физик математикийн хичээл заах болно. Робот таны дасгалжуулагч, таны эмч болно. Робот таныг 100 метртболон 1000 метр ямар хугацаатай гүйж байгааг хянаж зөввлөлгөө өгнө. Робот таны даралт, цусны сахарын хэмжээ, зүрхний цохилт пульс, шээсний шинжилгээ зэрэг бүх шинжилгээг хийж тэр дор нь хариуг гаргаж өөрт чинь мэдээлнэ. Робот таны биеийн байдлыг мэдээлэхээс гадна танд өвчнөөс урьчилан сэргийлэх зөвлөлгөө өгнө. Ямар хэрэгтэй эм ууж, тариа хийхийг шууд мэдээлнэ. Таны эм тариаг аптекаас авчирч өгнө. Ямар эм тариаг ямар цагт уухыг хэлж өгнө. Танд эм өгч, тариаг чинь тарих болно.Таны даралт, пульсыг өглөө бүр хэмжиж мэдээлнэ. Робот таны тогооч болно. Робот ямар витаминтай ямар хэмжээтэй ямар хоол танд хэрэгтэй болохыг тогтоогоод танд эрүүл мэндийн хоол хийж өгнө. Ирээдүйд дэлхийн хүн роботгүйгээр амьдралаа төсөөлөхийн аргагүй болно.

Тав. Хиймэл оюун ухаан

Хиймэл оюунухаан (англ. Artificial Intelligence, AI) гэдэгнь компьютерын программ хангамжаар бүтээгдсэн, хүний сэтгэхүйг дууриалгасан бөгөөд бараг ижил түвшинд хүргэсэн технологийн төрөл юм. Энэ нь хүний хийдэг аливаа үйл ажиллагааг удирдахад зориулагдах болно. Ихэнхи хиймэл оюун судлаачдын бүтээл болон ном зохиолд судалгааны энэ чиглэлийг тодорхойлохдоо "ухаалаг агент бүтээх шинжлэх ухааны судалгаа" гэсэн байдаг. Ухаалаг агент гэж "орчноо танин мэдэж, тохирсон үйлдлийг гүйцэтгэхдээ амжилтад хүрэх магадлалаа дээд зэрэгт хүргэхийг эрмэлздэг систем"-ийг хэлжээ. Анх "Хиймэл оюун ухаан" хэмээх нэр томьёог Жон Маккарти 1955 онд өөрийн бүтээлдээ ашиглаж, "ухаант машин техник бүтээх онолын болон инженерийн шинжлэх ухаан" хэмээн тодорхойлжээ. Хиймэл оюун нь өөрийгөө хөгжүүлж байдаг программ хангамжийн төгс программ юм.Хиймэл оюуныг роботоор төсөөлж болно. Гэхдээ өнөөгийн робот бол зөвхөн тухайн зохиогчийн бичигдсэн алгоритмын дарааллаар ажилладаг юм. Хиймэл оюунд байвал зохих чадвар: 1.Өөрт дүн шинжилгээ хийж, хариултыг өөрийнхөөр илэрхийлдэг байх. 2.Өөрийн алдааг олж засварладаг. 3.Хүний сэтгэхүйгээс илүүтэйгээр сэтгэх. Олон судлаачид хиймэл оюун ухааныг бүтээх энэхүү ажлын эцэст дээрх бүхий л оюун ухаан, ур чадварыг хослуулан эзэмшсэн буюу хүний бүхий л ур чадварыг эзэмшсэн хүчирхэг хиймэл оюун ухаан бүхий машин буй болно хэмээн үзэж байна. Ирээдүйд энэхүү төсөл нь бүрэн утгаараа биеллээ олж, хиймэл оюун ухаан бүхий хүн дүрстэй яг л хүн шиг бүтээл болох юм. Асуудлын ихэнх нь дээр дурдагдсан онолын дагуу шийдвэрлэгдэх бөгөөд үүний эцэст ерөнхий оюун ухаан л шаардлагатай болох юм. Жишээ нь машин хоёр хэлээр унших болон бичих бөгөөд тэр ч байтугай орчуулах, зохиогчийн аргументыг дагах (учир шалтгаан), юу ярьж байгааг мэдэх (мэдлэг), мөн итгэлтэйгээр зохиогчийн бодлыг төөрүүлэх (нийгмийн оюун санаа) гэх мэт үйлдлүүдийг хийх юм. Бүрэн гүйцэд хиймэл оюун ухаанд асуудлууд ч тусгагддаг. Тиймээс судлаачид энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд бүх л асуудлыг шийдвэрлэх чадвартай байх ёстой гэж үзэж байна. 

Дэлхийн хоёрдугаар дайны дараа, хэсэг бүлэг хүмүүс бие даан оюун ухаант машиныг бүтээхээр ажиллаж эхэлсэн. Английн математикч Алан Тюринг 1947 онд анхны судалгаагаа танилцуулсан. Тэрээр машин бүтээхээс илүү компьютерын програмчлалаар хиймэл оюуныг судлах нь хамгийн зөв зам гэдгийг анх шийджээ. 1950 оны сүүлээр хиймэл оюуныг олон эрдэмтэн судлаачид, программмистууд судлах болсон бөгөөд ихэнх нь компьютер програмчлалын суурьтай болжээ. Хиймэл оюун ухааны анхны амжилт бол 1997 оны 5-р сарын 11-ний өдөр “Дийп Блү”супер компьютер дэлхийн аварга Г.Каспаровыг ялсан анхны шатарчин- компьютер болжээ. 2011 оны 2 сард IBM–ийн асуулт хариултын систем болох Ватсон нь асуулт хариултын шоу үзүүлэх тоглолтод Жеопардигийн хамгийн агуу хоёр ялагч болох Брэд Руттер, Кен Женнингс нарыг илт давуу ялжээ. Xbox 360 болон Xbox One–д 3D биетийн хөдөлгөөний харилцан үйлчлэл үзүүлдэг Kinect нь хиймэл оюуны удаан хугацааны судалгаанаас буй болсон алгоритмыг ашигладаг бөгөөд ухаалаг гар утаснууд дахь ухаалаг туслахын үүргийг гүйцэтгэдэг ажээ. Хиймэл оюун ухаан хүмүүс бидний өнөөгийн өдөр тутмын амьдралд орсон жишээ ч олон байна. 

Хэдэн жишээ хэлье. Би бол багаасаа шатар тоглож сураад хэр баргийн хүнд хожигдохгүй, өөрийгөө сайн шатарчин хэмээн боддог байсан. Би нилээд хэдэн жилийн өмнөБагануурт амьдарч байхдаа мастерийн зэрэглэлтэйкомпьютер - шатарчинд анх хожигдоод ихэд ичиж байлаа. Одоо би мастер - компьютерийг хааяа ганц, хоёр удаа хождог ч гэсэнихэнхидээ хожигддог. Үүнээс хойш би компьютер- шатарчинд хүндэтгэлтэй ханддаг болсон.2011 онд АНУ-д “Ай Би Эм” корпораци телевизийн асуулт хариултын шоунд зориулж, “Ватсон” нэртэй 40 ширхэг энгийн комьпютерыг холбон Супер хиймэл оюуны Лавлах бүтээж, түүний дотор нь олон мянган ном, нэвтэрхий толь, Википедиаг багтааж өндөр мэдлэгтэй хүмүүстэй өрсөлдүүлэхэд супер компьютер өндөр мэдлэгтэй хүмүүсийг маш хурдан хялбархан ялж байлаа. 2014 оны байдлаар “Ватсон”-ыг эрүүл мэндийн салбарт идэвхтэй нэвтрүүлж, эмч, сувилагч нарт найдвартай лавлах/зөвлөхөөр ажиллуулж эхлэв. Слоан-Кэттэрингийн Хорт хавдар эмчлэх төв дээр сувилагчдын 90.0 хувь нь Ватсоны зөвлөлгөө заавар дор ажиллаж эхэлжээ. Дэлхийн хамгийн алдартай хиймэл оюун ухаануудын нэг “IBM Watson” өөртэй нь ижил технологи хэт хөгжих нь ямар сөрөг үр дагавар учруулж болох тухай  Morgan нэртэй киноны трэйлэрийг бүтээжээ. Үүний өмнө эрдэмтэд түүнд 100 гаруй аймшгийн киноны трэйлэрийг үзүүлж сургасан бөгөөд өмнө нь хүн хийвэл бараг нэг сарын хугацаа шаардагддаг байсан ажлыг ердөө 24 цагт хийж дуусгасан ажээ. Хиймэл оюун өөрөө бие дааж хөгжмийн нот бичиж, дуу бүтээж эхэлж байна. Францын Парис дахь Sony-ийн багийнхан  хиймэл оюун ухааны тусламжтайгаар хоёр поп дуу зохиож гаргажээ. Тэд янз бүрийн төрөл жанрын 13 мянга гаруй хөгжмийг роботод сонсгож сургасны дараа ийм үр дүнд хүрчээ.Хөгжмийн зохиолчид ерөнхий зураглалыг гаргаж, харин найруулга, дуугаралт болон бусад тохируулгын ажлыг нь Flow Machine  хийсэн аж. "Daddy's Car" нэртэй дуу ньалдартBeatles-ийн хэв маягаарбичигдсэн дуу байлаа. Энэ дууг сонсоход Британий Ливерпүүлийн алдарт дөрвөлийн хэв маяг яг сонсогдож байжээ. Bloomberg болон Оксфордын гаргасан ойрын ирээдүйд робот/хиймэл оюун ухаанаар орлуулагдах боломжтой 700 ажлын байрны жагсаалт гарсан.Одоо тун удахгүй дахин нэмэгдэж шинэчлэгдэнэ. Зээлийн эдийн засагч, ресепшин, түргэн хоолны газрын тогооч, хамгаалалтын ажилтнууд, таксины жолооч зэрэг ажлын байрууд дээр удахгүй зохиолчид, хөгжмийн мэргэжилтэн, эвлүүлэгч, найруулагч зэрэг мэргэжил нэмэгдэнэ. Роботууд нэг л өдөр хүмүүсийн ажлын байрыг булаах нь тодорхой.Нэр хүндтэй “PwC” аудитын фирмийн мэдээлснээр 2030 он гэхэд Японы нийт ажлын байрны 21 хувь, Английн 30 хувь , Германы 35 хувь , АНУ-ын 38.0 хувийг роботууд эзлэх ажээ. 2100 он гэхэд дэлхийн нийт ажлын байрны 50.0 хувийг робот хийж гүйцэтгэнэ. Роботууд голчлон тээвэр, хадгалалтын салбарт ажиллана. 2027 он гэхэдтом галт тэрэгнүүдийг робот жолоодно,2031 онд жижиглэнгийн дэлгүүрийгробот 24 цагийн турш  ажиллуулна. Улмаар 2049 он гэхэд роботууд ном бичиж, хөгжим зохиож, 2053 оноос өвчтөнд хүнд мэс засал хийдэг болно. AI буюу хиймэл оюун ухааныг зарим хүмүүс хэтрүүлж үнэлээд байгаа юм биш үү?гэсэн бодол зарим хүмүүст төрдөг. Хүний тархины бүтээлчээр сэтгэх, зөн совин татах, санаа оноо төрөх, зүүдлэх, мөрөөдөх чадварыг цахим технологиор дуурайлгах хэцүү байж болно. Холливудын “Хиймэл оюун” хэмээхкинонд нэгэн хиймэл робот- хүүхэд өөрийг нь өргөж авсан хүн- ээж, хүн- аав хоёртоо хайртай болж,нүднээс нь нулимс хүртэл гардаг даа. Хиймэл оюун ухаан хүний сэтгэлийн мэдрэмжтэй болтлоо хөгжих нь юү л бол. Гэхдээ хиймэл оюун ухаан хүний тархины хүчин чадлаас хэт давах нь ойлгомжтой. Хүний сэтгэл бол хязгааргүй.Харин хүний тархи хязгаартай. 

Хүмүүс тархиныхаа 90 хувийг ашиглаж чадахгүй өнгөрдөг. Хүмүүс ихэнх нь залхуу байдаг. Тэгвэл хиймэл оюун ухаан хэзээ ч залхуурдаггүй, хэзээ ч үхдэггүй, хэзээ ч эцэж цуцдаггүй. Хүний бүх насаараа арайхийж бүтээсэн оюуны үнэт зүйлийг хиймэл оюун ухаан хэдхэн цагийн дотор бүтээхболомжтой болно.Цаг хэмнэнэ гэдэг орчин үед их чухал шүү дээ. Сансар судлал, зайн эмчилгээг засгийн газар дэмжих нь зүйтэй эсэхийг хүмүүстэй мэтгэлцэж байр сууриа хамгаалдаг программыг “ IBM” компани олон нийтэд сонирхуулжээ. АНУ-ын Сан Франциско хотод зохион байгуулсан арга хэмжээн дээр IBM-ын Debater системийн дэвшүүлсэн үндэслэлүүд нь тус компаниас хиймэл оюунд оруулж өгсөн “олон зуун сая” баримт материал бүхий өгөгдлийн сангаас гарчээ. Хувь хүний үзэл бодол нь тодорхой “өгөгдлийн сан”-гаас гаралтай. Бидний сэтгэлгээний ихэнх нь эцэг эх, багш, ном, анд нөхөр, туршлагатай эксперт, мэдээллийн хэрэгслээс гаралтай үзэл бодол, мэдээллийн холимог байдаг. Тэхлээр бүтээлч байдал нь ердөө сэтгэл хөдлөлөөс улбаатай зан төлөв, нэг хүний шинжийг бусдынхтай харьцуулахад илэрдэг арга техник төдий юм. Хүмүүс бидэндбагадаа төлөвшсөн зарим буруу үзэл, зарим буруу хандлага насан туршдаа хамт байдаг шүү дээ. Тэгвэл хиймэл оюун ухаанд буруу хандлага бус, зөв хандлагыгсуулгаж чадвал амжилтад хүрнэ. Үргэлж сайн тал руугаа сайжирдаг программ суулгачихвал хиймэл оюун ухаан гайхалтай, супер оюун ухаан болно гэсэн үг.

Онолын физикч Мичио Каку 1990-ээд оны сүүлд “Хүмүүсийг робот орлож чадахгүй гэх нь “Ус бол нойтон, эх хүн охиноосоо хөгшин” гэдэг шиг хэвшмэл хоцрогдсон ойлголт юм” хэмээн хэлжээ. .“Тооцооллын ухааны үүднээс авч үзвэл таван настай хүүхдийн тархи энгийн мэдээллийн 100 сая шугамтай” хэмээн Каку мэдэгджээ. Өнөөдөр компьютер машин программчлалын 100 сая шугамаар мэдээлэл боловсруулж, энгийн шийдвэр гаргах нь шинжлэх ухааны зөгнөл байхаа нэгэнт больжээ. Код гүйцэтгэлийн 50 сая шугамтай “Windows 10” үйлдлийн систем 250 ам.долларын өртөгтэй хямд компьютер дээр ч ажиллана. Тэгвэл Debater-ын өгөгдлийн сан хэдэн зуун сая баримт материалаас бүрддэгийг IBM онцлон дурджээ. “Компьютерийн тооцоолох чадал хоёр жил тутамд хоёр дахин өснө” хэмээн хагас зуун жилийн өмнө Intel-ийг үндэслэгч Гордон Мооре таамагласан нь түүхэнд “Моорийн хууль” нэрээр алдаршжээ. Өнөөгийн компьютерийн тооцоолох чадлын өсөлт уг таамгийг давжээ. Хүмүүний асар нарийн чадвар болох хошигнолыг хүртэл машинууд ирээдүйд эзэмшиж болзошгүй юм. “Орон зайд хөдөлж, орчноосоо суралцаж, өөрийгөө ойлгож мэдэрдэг хязгаарлагдмал хиймэл оюуныг хүмүүс ирэх 30 жилд бараг бүтээчихнэ” хэмээн Intel-ийн AI хариуцсан тэргүүн, ноён Навин Рао мэдэгджээ. Хиймэл оюун ухааныг хүчтэй болон сул хэмээн хоёр ангилж болно.Орчин үеийн хиймэл оюун ухааныг одоохондоо сул гэсэн ангилалд багтаан үзэж байна. Харин оюун ухааны дүгнэлт хийж чаддаг хиймэл оюун ухааныг хүчтэй хэмээн тооцдог. Өнөөдрийг хүртэл хүчтэй хиймэл оюун ухаан буй болоогүй байгаа бөгөөд эрдэмтдийн тооцоолж байгаагаар арван жилийн дараа гэхэд хүчтэй хиймэл оюун ухаан буй болох ажээ. Зарим хүн “хиймэл оюун ухаанаас болж дэлхий сүйрнэ” хэмээн үздэг.Харин алдарт Билл Гейтс:“Ирээдүйд хиймэл оюун ухаан хүн төрөлхтнөөс ч илүү өндөр түвшинд хүрнэ” хэмээн хэлжээ. Хүн төрөлхтөн бидний ирээдүй бол алсдаа хиймэл оюун ухаан болох нь нэгэнт тодорхой болжээ.

Зургаа. Автомашин

Одоогоор зах зээлд нэвтэрч байгаа жолоочгүй автомашин нь  жолоочтой машинаас илүү давуу бөгөөд хэдхэн жилийн дараа буюу 3-5 жилийн дараа улам аюулгүй болж олон нийтийн хэрэглээ болох ажээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр жил бүр 1 сая 250 000 хүн автомашины ослоор амь насаа алддаг байна. Үүний тал хувь нь машинд мөргүүлсэн дугуйчид, явган зорчигчид болон мотоциклтой хүмүүс байдаг аж. Түүнчлэн 15-29 настай хүмүүсийн нас баралтын шалтгаан нь автомашины осол юм. Тэгвэл жолоочгүй машины технологи үүнийг өөрчлөх ажээ. Хориннэгдүгээр зууны дэлхийалсдаа жолоочгүй автомашины зуун болох нь гарцаагүй. Дэлхийн ихэнх хотуудад тухайн хотын нийт талбайн 20-30 хувийг авто машины зогсоол эзэлдэг бөгөөд 95 хувьд нь машин зогссон байдаг. Харин жолоочгүй машин нь ухаалаг утасны аппликейшн ашиглан бараг байнга үйлчилгээнд байх төлөвтэй ба ингэснээр зогсоолын хэрэгцээг үлэмж багасгах юм. Автомашинууд хоорондоо холбогдон түгжрээ, осол зэргээс сэргийлэх чадвартай болж хүмүүс ч машин жолоодох цагаа мэдээлэл авч боловсрол мэдлэгээ дээшлүүлэхэд зарцуулах боломжтой болно.Эдүгээ автомашинууд жолоочгүй өөрөө явдаг, автомат удирдлагатай болоод зогсохгүй ухаалаг болоод байна. Автомашинууд өөрөө жолоочгүй болж ослоос зорчигчоо автоматаар хамгаална. Ирээдүйд дэлхийд нисдэгавтомашин буй болно. Ирээдүйд бензинээр бус цахилгаан, устөрөгч, нарны эрчим хүчээражилладаг автомашин газар сайгүй буй болно.Нисдэг машин нь дронтой адил технологиор хийгдэх хэдий ч хүн тээвэрлэхүйц том багтаамжтай байх юм. Нисдэг машин материал, батерей, программ хангамжийн салбарт гарсан дэвшлээс шалтгаалан өнөөгийн нисэх онгоц, нисдэг тэрэгнээс ч үлэмж хямд, авсаархан жижиг болох ажээ. Нисдэг такси машин буй болж хүмүүст түргэн үйлчилдэг болно.Хоёр дугуйтай явдаг суудал цахилгаанаар хөдөлж цагт 80 км хурдалж чаддаг болно. Цахилгаан дугуй буй болчихоод байна. Нисдэг таксиг хүртэл өнөөдөр зохион бүтээчихээд байна.

Долоо. Ухаалаг байшин

Судлаачид өнөөгийн шинжлэх ухааны дэвшилд үндэслэн, мөрөөдлийн ухаалаг байшин нь 25-30 жилийн дараа  биеллээ олох боломжтой хэмээн  үзэж байна. Ухаалаг байшингийн ажиглах систем нь гэрийн гол компьютерээр дамжуулан гэрт хэн байгааг хянана. Ирээдүйн байшингийн бүх зүйлд радио давтамжтай танигч (RFID) суулгана. Эдгээр танигч нь элекрон чип бөгөөд тэдгээрийг өнөөгийн зарим худалдааны төв бараа, материалын бүртгэлдээ ашиглаж байна. Уг чип мэдээллийг гадагш танигч уншигч руу явуулдаг. Ирээдүйн нано   технологийн  дэвшлийн үр дүнд ийм чип  улам жижиг, улам чадалтай болж байна. Ирээдүйд гал тогооны бүх хэрэгсэл хоорондоо холбогдон хоол бэлддэг болох юм. Бүх шүүгээ болон хөргөгчинд танигч байрлуулна.  Робот болон ханын компьютер хүнсний нөөц дууссаныг өөрөө сануулах болно.  Бусад компьютерын чип цахилгаан зуухан дээр тавьсан ус буцалж буйг болон гэрт хаа нэгтээ ус гоожиж буйг таньд мэдэгдэх ажээ.Таны байшин шидэт ханатай болно.  Хана орчинд чинь тохируулан өнгө, хээгээ өөрчилнө. Хурц гэрэлтэй, цаас шиг гялалзсан нимгэн ТВ дэлгэцүүдийг хэдийн үйлдвэрлээд эхэлчихсэн. (Сони компанийн үйлдвэрлэсэн ТВ дэлгэц нь 0,3 мм). Ирээдүйд ОLED технологиор ханын  цаас бий болгож, ганц товчлуур дарахад уг ханын цаасны өнгө солигдож, маш том телевиз эсвэл компьютерын дэлгэц болж хувирна. Ирээдүйд та цонхныхоо байрлалыг өөрөө өөрчилдөг болно. OLED хана гэгээлэг эсвэл бараан өнгө зэргийг өөрөө тохируулах боломжтой бөгөөд цонх онгойлгох, дахин байрлуулах тохиргоотой байх юм.Хана, шал өөрийгөө цэвэрлэдэг болно. Судлаачид нанобөөмсийг сайжруулан, гэрлийн урт долгион шингээхүйц болгохоор ажиллаж байна. Ингэснээр нян устгах, тоос зайлуулах боломжтой болно. Өдөр бүр та гэрийнхээ тоосыг арчина, шалаа арчина хэмээн бөхөлзөх шаардлагагүй болно. Радио давтамжтай танигч  чип нь өнөөдөр  дэлхий даяар  өргөн хэрэглэж байгаа шугаман кодтой адил зарчимтай.Юмсын интернет төрх (Internet of Things) хүмүүсийн өдөр тутмын амьдралд тус болохоор ажиллаж эхэлсэн цагт оюун ухаант орчин буй болно. Гэрийн төхөөрөмжүүд улам бага овортой болж, улам илүү холбогдон,  харагдахгүй шахам багасч, бидний арьс, хувцас эсвэл орчинд мэдрэгчид байрлан ирээдүйн бусад төхөөрөмжтэй ярина. Төхөөрөмжүүд таны элдэв зуршил, дуртай, дургүй зүйлс, мэдрэмж, сонирхлыг ажиглаж хананд суулгасан тархи буюу төв компьютерт дамжуулна.Энэхүү компьютер таны хүссэнээр танай гэрийг  өөрчилнө. Гэрийн дулааныг таны биеийн дулаантай тохируулж ая тухтай байдлыг хангана. Таныг унтахаар хэвтэхэд цонх харанхуйлж, сэрмэгц  гэрэлтэй болно. Орчин үед Майкрософт корпорацийг үндэслэгч Билл Гэйтс өөрийн гэрээухаалаг байшин болгочихоод байна.Билл Гейтс бол өөрийн амьдарч байгаа цаг үеэсээ зуун жилээр түрүүлчихсэн хүн л дээ. Түүнийг гэртээ ороход гэрэл  өөрөө асдаг. Ханын цаасны цаана байрладаг өсгөгчөөр түүний дуртай хөгжим намуухан уянгална. Авсаархан жижиг удирдлагаар телевизээс эхлээд өрөөний температур,  гадаах болон  доторх гэрэлтүүлгийг удирдана. Билл Гэйтсийн гэрт ирсэн зочддыг тав тухтай байлгахын тулд тэдэнд “микрочип” өгдөг. Энэхүү алсын удирдлага нь температур, аюулгүй байдал, зугаа цэнгэл гэх мэтийн ухаалаг гэрийн бүх үйл ажиллагагааг удирдах чадвартай. Энэхүү “микрочип” нь байшингийн өнцөг булан бүрт дохио илгээнэ. Зочид өөр нэг өрөөнд ороход түүний захиалан сонгосон өрөөний гэрэлтүүлэг, температурт солигдож тохиргоо хийгдэж байгааг шууд харж болно. Ирээдүйд дэлхийн айл бүр таны дохиогооор ажилладаг ухаалаг гэртэй болох нь мэдээж.

Найм. Сэргээгдэх эрчим хүч

Эрдэмтэн судлаачид, инженерүүд болон энтрепренерүүдийн хамтын хичээл зүтгэлийн үр дүнд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах нь улам хялбар болж өртөг нь улам хямд болсоор байна. Сүүлийн жилүүдэд гарсан технологийн дэвшлийн ачаар нарны эрчим хүчний үүсгүүрийн үнэ 1977 онтой харьцуулахад 99.5 хувиар буурчээ. Тун удахгүй нарны эрчим хүч чулуужсан түлшнээс (нүүрс) илүү өртөг багатай болно. Салхины эрчим хүчний үнэ одоогийн байдлаар хамгийн хямд болж байгаа бөгөөд өнгөрсөн арван жилд АНУ-д шинээр буй болсон эрчим хүчний үүсгүүрийн гуравны нэгийг эзэлж байна Ирээдүйтэйгээ хөл нийлүүлэн алхдаг зарим байгууллагууд аль хэдийн “Тесла”-гаас суралцан сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж байна. Теслагийн хувьд өндөр хүчин чадалтай,үнэ нь боломжтой цахилгаан машиныг үйлдвэрлэж, уг машиныг цэнэглэх цэгүүдийг дэлхий даяар байгуулж  байна.Элон Маск Теслагийн цахилгаан автомашины үйлдвэрээ Хятадад байгуулж эдүгээ цахилгаан машины хэрэглээ улам өсөж байна. Теслагийн инженерүүд иргэдэд машинаа гэрээсээ цэнэглэх боломж олгож, дээврээсээ эрчим хүч цуглуулан хувийн хэрэглээгээ хангахыг санал болгож байна. Байгалд хор хохиролтой бусад эрчим хүчний эх үүсвэрийг халах цаг улам ойртож байгааг харуулсан нэг жишээ бол Японд шатахуун түгээх станцаас илүү цахилгаан цэнэглэгч станцуудын тоо давсан явдал юм. Германы хувьд ч мөн адил сэргээгдэх эрчим хүчийг үлэмж ихээр ашиглаж байна. Нар салхиний болонусан цахилгаан станц ирээдүйн энергийн гол эх үүсвэр болно.

Ес. Цахим боловсрол

Их сургууль, коллежийн үнэ жил ирэх тусам тэнгэрт хадаж байгаа хэдий ч ухаалаг утастай хэн бүр ямар ч сэдвийн хүрээнд үнэгүй хийгээд өдрөөс өдөрт чанаржиж буй онлайн боловсрол олгох контентийг үзэх боломжтой болжээ. Британника хэмээх нэвтэрхий толь 1400$-ын үнэтэй байсан. Гэтэл одоо гар утаснаасаа хэдхэн товч дараад л Wikipedia-г ашиглаж байна. Хуучин код бичиж сурахын тулд заавал сургуульд явах аль эсвэл ном худалдаж авах шаардлагатай байсан бол одоо 40 сая гаруй программистуудын нэгдэл болсон Stack Overflow ороод л хүссэн асуултынхаа хариултыг олж чадаж байна. Youtube л гэхэд топ их сургуулиуд, багш мэргэжилтэн нарын бэлтгэсэн олон сая лекц, зааварчилсан бичлэгээр дүүрэн болсон доо. Онлайн боловсролын чанар нь цаг ямагт улам хурдацтай сайжирч байгаа юм. MIT л гэхэд өнгөрсөн 15 жилийн турш 2000 гаруй хичээлийн лекц, материалуудыг бүгдийг нь бичиж хадгалж авсан аж. Ирээдүйд сургуульд явах шаардлагаүй, харин гэртээ суугаад цахим боловсрол олох бүрэн боломжтойболно. Цахимаар боловсрол олно, цахимаар шалгалт өгнө, цахимаардиплом авна, цахимаар эрдмийн зэрэг авна.Ирээдүйд цахим багш бол хамгийн өндөр мэдлэгтэй багш болно. Эдүгээ хүмүүс бид цахимаар бүх мэдээллээ авч ямар ч салбарт боловсрол мэдлэгийг олж авч чадаж байна. Англи хэлний мэдлэгтэй л бол чи дэлхийн хүн болж чадна. Жишээлвэл, эдүгээ монголын жирийн нэгэн иргэн миний хувьд надад гадаад руу аялахад ямар ч аяллын компани, ямар ч орчуулагч- хөтөч хэрэггүй. Би аяллаар очих тухайн орныхоо тухай бүх мэдээлэл, аяллын бүх маршрут, зардлын мэдээлэл, очоод байрлах зочид буудал, үзэх үзвэр, идэх хоол хүнсний талаар холбогдох мэдээллийг цахимаар авч ганцаараа бага зардлаар аль дуртай улсдаа аялж чадаж байна.Би эдүгээ гэртээ компьютер дээрээ суугаад интернетийн “Netflix”-ээр хамгийн сүүлийн үеийн шинэ кино,сериалыг өдөр бүр үзэж байна. Би гэртээ суугаад телевизийн 180 сувгаар дэлхийн бүх мэдээлэл, үйл явдлыг шуудүзэж байна.Би гэртээ суугаад эрүүл мэнд, анагаах ухаанымэдээлэл, зөвлөлгөөг цахимаар хүлээн авч байна. Энэ бол том дэвшил шүү.

Арав. Бусад зүйлс

5D диск. Эрдэмтэн судлаачид саяхан мэдээллийг тэрбум жил хадгалах чадвартай, таван хэмжээст 5D диск бүтээлээ. Энэ диск нь 360 терабайт бөгөөд цельсийн 1000 градусын халуунд тэсвэртэй аж. Дрон. GPS нь анх цэрэг армийн онцгой технологи байсан хэдий ч одоо такси барих, зүг чиг заахаас гадна Pokemon Go тоглоход хүртэл ашиглагдаж байна. Дроныг гүүр, цахилгааны шон гэх мэт барилга байгууламжийг хянахад ашиглахаас гадна байгалийн гамшигт нэрвэгдсэн газруудыг шалгах, хууль бус ан агнууртай тэмцэхэд хэрэглэж байна. Технологийн ертөнцийн аваргууд болох Amazon, Google нарын хувьд гэр ахуйн барааг тээвэрлэхийн тулд дрон үйлдвэрлэж ашиглаж байна.Энэ ашиглалт улам өргөжинө. Туркууд сүүлийн үед дайны зориулалтаар “Байрактар” хэмээх байлдааны дрон зохион бүтээж дайн, зэвсэгт мөргөлдөөнд ашиглаж байна. Орчин үеийн дайн байлдаан гэдэг эдүгээ бараг компьютерийн тоглоом шиг юм болж дээ. Робот цэрэг гэдэг юм гарвал бүр аймшигтай болно доо. 

Технологийн ололтыг дайнд ашиглах нь сайн зүйл биш шүү.
Zipline хэмээх стартап нь дроноор дамжуулан бараг зам харгуй байхгүй бөглүү нутгуудад эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн тусламжийг үзүүлэхэд ашиглаж байна. Үүнийг дагаад нисдэг машины стартапууд ч улам нэмэгдэнэ.Эдүгээ өндөр хүчдэлийн шугамын засварын ажилд дроныг ашиглаж байна.Дроноор зарим хөнгөн ачаа барааг өндөр газар хүргэж байна. Өндрөөс дроноор фото, видео авахад маш үр дүнтэй болж байна.

Усан доогуур шумбадаг хүмүүс гартаа жолоодлого бүхий сэнстэй төхөөрөмж ашиглаж аль дуртай зүгтээ усан доогуур явдаг болжээ.Халаасны компьютер. Удахгүй дэлхий дээрх насанд хүрэгчдийн 100.0 хувь нь интернэтэд холбогдсон ухаалаг гар утастай болох гэж байна. Өнөөдрийн бидний өдөр тутамд ашигладаг гар утаснуудын нэг “iPhone 6” гэхэд л 2 тэрбум хүлээн авагчтай буюу 1995 онд үйлдвэрлэсэн “Intel Premium“ компьютертэй харьцуулахад даруй 625 дахин илүү хүчин чадалтай болсон аж. Ирээдүйд дэлхийн бүхмэдээллийг халаасны компьютер буюу гар утаснаасаа бараг авдаг болоод байна. Гар утас улам хөгжөөд одоо өндөр түвшинд хүрчээ. Гар утасгүй бол хүн ганц минут ч байж суухын аргагүй болжээ. 

Эдүгээ дэлхийд ухаалаг автомашин, цахилгаан автомашин, нисдэг такси хүртэлзохион бүтээгдээд байна. Суман галт тэрэг нэг цагт 600 км хурдалж байна. Олон дахин ашиглах пуужин, сансрын хөлөг буй болоод байна.Сансрын бүтээгдэхүүнийг сансарт үйлдвэрлэж байна. Сансрыг эзэмших өрсөлдөөнд АНУ, Орос, Хятад гурав тэргүүлж байна. Ирээдүйн дэлхий технологийн хөгжлийн хувьд иймэрхүү чиглэлээр хөгжих төлөвтэй байна. 

Харин нийгмийн тогтолцооны хувьд дэлхий ирээдүйд ардчилал, эрх чөлөө рүүгээ хөгжих болов уу. Хорин нэгдүгээр зууны одооны байдлаар дэлхий дахины 200 орчимулсын хагас нь ардчилсан болон хагас ардчилсан тогтолцоотой, үлдсэн нь дарангуйллын болон хагас дарангуйллын тогтолцоотой оршиж байна. Өмнөх 19, 20 дугаар зуунддарангуйллын тогтолцоотой орнууд харгислал, дарангуйллаа дэлхий дахинаас нууж чаддаг байсан. Одоо бол мэдээллийн эрин зуун болсон тул дарангуйлагч улсууд өөрсдийнхөөямар ч муу зүйлийг дэлхий дахинаас нууж өнгөрөөх ямар ч бололцоогүй болжээ. Дэлхий ил тод болох тутам дарангуйлал хомс болдог. Ардчилал, эрх чөлөө, хүний эрх, шинжлэх ухаан, технологийн хөгжил л хүн төрөлхтөнийг аварна даа. 

Манай дэлхийн нэг гайхалтай зүйл бол өнөөдөр шинжлэх ухаан, технологи маш хурдтай хөгжиж нэг өглөө босоод харахад нэг том технологийн нээлт ололт гарчихсан байдаг. Харин хүн төрөлхтөний шинжлэх ухаан, технологийн хөгжил нь цэрэг дайны зориулалтад бус, эх дэлхийгээ сүйтгэхэд бус, харинзөвхөн хүний төлөө, эх дэлхийгээ хамгаалахын төлөө зориулагдах ёстой. Үүнээс өөр сайн зорилго гэж юү байхав. Эх дэлхий минь хөгжиж энх амгалан болтугай.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)