Үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна
- 2023-06-26
- Байгаль орчин
- 0
Өнөөдрийн байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугийн Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 35 см нэмэгдэж, үерийн түвшинд дөхөн үерлэж байна.
Мөн Хархираа, Ховд гол үерийн түвшинг 5-10 см, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 45 см давсан хэвээр байна.
Маргааш буюу зургаадугаар сарын 26-ны өдөр Хэрлэн голын эхээр усны түвшин 5-10 см нэмэгдэж, Мөнгөнморьт сум орчимд үерийн түвшинг даван үерлэх хандлагатай байна.
Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, аялж, амарч, зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулахыг онцгойлон анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)